Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Иргэний зөвлөлд шинээр сонгогдсон гишүүдийг Цагдаагийн байгууллагын албан хаагчдад танилцууллаа

2017-04-26

Цагдаагийн албаны тухай хуульд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий 5-7 хүний бүрэлдэхүүнтэй, иргэний төлөөлөл бүхий орон тооны бус Иргэний зөвлөл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд ажиллахаар заасан байдаг.

Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Галхүү аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнд Иргэний зөвлөлийн бүрэлдэхүүн дарга, гишүүдийг танилцууллаа.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын хурлаар Иргэний зөвлөлийн 5 гишүүнээс ажиллах хугацаа нь дуусч байсан 3 гишүүнийг чөлөөлж, Тэргүүлэгчдийн 2017 оны 41 дүгээр тогтоолоор иргэний зөвлөлийн гишүүнээр Мээндий овогтой Сандагдорж, Дашдүгээ овогтой Өлзийдэлгэр, Жанчив овогтой Баатар нарыг томилсон.

Уг тогтоол гарсанаар Иргэний зөвлөл бүрэлдэхүүнээрээ хуралдаж зөвлөлийн даргаар Б.Зандрааг олонхын саналаар сонгож, 2017 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг хэлэлцэн батлан төлөвлөгөөнийхөө дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулан ажиллаж байна.

Зөвлөлийн дарга Б.Зандраа иргэний зөвлөлийн 2017 оны төлөвлөгөө, төлөвлөгөөний дагуу гишүүдийн хариуцан зохион байгуулах ажил үүргийн хуваарийг танилцуулж цаашид Цагдаагийн байгууллагатайгаа нягт уялдаа холбоотой хамтран ажиллахаа илэрхийллээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 163
157 / 96%
6 / 4%
0 / 0%