Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫНХАН “ӨСВӨРИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ” АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ ХЭЛЭЛЦЭВ

2017-04-24

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран “Өсвөрийн байгаль хамгаалагч аймгийн дэд хөтөлбөрт иргэдийн саналыг тусгах” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг боловсролын салбарынхны дунд өнөөдөр /2017.04.24/ зохион байгууллаа. 
Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн дагуу “Өсвөрийн байгаль хамгаалагч” дэд хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд  өсвөр залуу үед байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглахад сургах, шинжлэх ухааны мэдээллийг хүргэх нь уг хөтөлбөрийг гол зорилго юм.
“Өсвөрийн байгаль хамгаалагч” дэд хөтөлбөрийн хүрээнд нэн тэргүүнд 2 ЕБС-ыг “ЭКО СУРГУУЛЬ”-ийг бий болгохоор зорьж байна. Мөн ЕБС тус бүрт “Эко зөвлөл” байгуулах бөгөөд ЕБС-иудын ногоон байгууламжийн тоог 50 хувиар нэмэгдүүлэх, сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх үр дүнг хүлээж байна. 
Тиймээс сурагчдыг байгаль хамгаалалд оролцуулах, хээрийн аялал зохион байгуулах, өсвөрийн байгаль хамгаалагчдын чуулга уулзалт хийх зэрэг шат дараалсан арга хэмжээнүүдийг авах ба үүгээр дамжуулан хүүхэд багачуудыг байгаль дэлхийгээ энэрч нигүүлсэгч, хайрлан хамгаалагч болгох, өөрсдөө бүтээж, туршлагаасаа суралцах зарчмаар байгальд ээлтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй нийгмийн өмнө хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхээр зорьж байна хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга П.Энх-Амгалан ярилаа.
 Хэлэлцүүлэгт оролцсон ЕБС-н удирдлагууд болог багш нарын зүгээс хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх тухайд сонирхож байна. 
Учир нь сургалтын үндсэн хөтөлбөрөөс гадуур нэмэлт сургалтыг явуулснаар ажлын ачаалал эрс нэмэгддэг ярьж байна. 
Тиймээс “Өсвөрийн байгаль хамгаалагч” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны урсгал зардлыг төсөвт тусгах, багш нарын ажиллах нөхцөлийг тодорхой болгох, ЭКО сургуулийг сонгохын өмнө бүх ЕБС-иудын ногоон байгууламжийн одоогийн нөхцөлд  үнэлгээ хийх зэрэг саналыг оролцогчид гаргалаа. 
Хэлэлцүүлгийн төгсгөлд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсрол соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд залуусын хөгжлийг дэмжих газар хамтран дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдэх үйл ажлын төлөвлөгөөг нарийвчлан боловсруулах ажлын хэсэг байгуулж, дахин хэлэлцэхээр тогтлоо. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%