Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БМ.НОМГОН СУМ: Сумын ИТХ-аас "Өглөөний цай" уулзалтыг зохион байгууллаа

2017-04-19

Номгон сумын ИТХ-аас "Өглөөний цай" уулзалтыг зохион байгуулж сумын Залуучуудын төлөөлөлтэй уулзаж санал бодлыг сонслоо. Уулзалтандаа Номгон нутгийн хүү, филисофич Б.Бат-Эрдэнийг урьж оролцуулан залуучууд, удирдлагуудай уулзууллаа. "Өглөөний цай" уулзалтанд Хурлын дарга Н.Буянхишиг, Засаг дарга Ц.Буяндэлгэр, Орлогч дарга С.Батбаяр, залуучуудын төлөөлөл Х.Мөнхбат, Б.Содбилэг, Х.Бат-Эрдэнэ, Г.Цэндоо, Н.Байгаль, Ц.Бүрэнжаргал, Т.Пүрэв, Б.Ургамалцэцэг, Т.Мөнхсүх, С.Отгонцэцэг, А.Оюунтүлхүүр, Б.Буджаргал нар оролцож санал бодлооо солилцож, сумын хэмжээнд Залуучуудын чуулга уулзалт хийх, залуучуудын холбооны ажлыг тогтомолжуулах, залуучуудын дунд бүтээлч санал санаачлыг дэмжин өрнүүлэх, манлайлагч залуучуудыг олон нийтэд сурталчилан таниулах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар ярилцлаа. 
Филисофич Б.Бат-Эрдэнэ маань Солонгос улсад суралцаж байгаа, суралцахын хажуугаар нийгмийн сайн дурын үйл ажиллагаанд Монгол залуусаа төлөөлөн манлайлан оролцож дуу хоолой болон ажиллаж байна, мөн сум орон нутаг, Монголдоо гадаадын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж нөхцлийг бүрдүүлж хамтран ажиллах их үйлсэд бие сэтгэл, оюун ухаанаа дайчлан ажиллахын зэрэгцээ эрдмийн оргил өөд тэмүүлж ном бичих эрдмийн их аяндаа шамдан ажиллаж байгаа говь нутгийн бахархал хэдийнээ болсон залуу юм. Тэрээр сум орон нутагтайгаа хамтарч ажиллах, Солонгос улсын төсөл хөтөлбөрт хүүхэд, залуучуудыг хамруулах, залуучуудад үлгэр дууриалал болж ирээдүй хойч үеийнхэндээ ажиллаж амьдарахын үнэ цэнэ, нийгмийн сайн сайхан үйлсийн төлөө хамтран ажиллах боломж нөхцөл байгааг онцоллоо. 
2017.04.19.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%