Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“СУМ ХӨГЖҮҮЛЭХ САН”-ГИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВНА

2017-04-19

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН АНХААРАЛД:

Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээдээс шинээр үйлдвэр бий болгох буюу үйл ажиллагааг нь өргөтгөхөд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Сум хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөр дараах тэргүүлэх чиглэлийн дагуу хэрэгжих төслийн материалыг хүлээн авна. Тэргүүлэх чиглэлүүд:

  • Шинэ техник, технологи нэвтрүүлэх
  • Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
  • Жимсний жүүс үйлдвэрлэл
  • Хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
  • Эмчилгээний болон эрүүл зөв хоол үйлдвэрлэл
  • Барилгын материал үйлдвэрлэл
  • Гэр ахуйн болон барилгын материалын хэрэгсэл үйлдвэрлэл
  • Төмөр эдлэл үйлдвэрлэл
  • Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл
  • Сав баглаа боодол үйлдвэрлэл байгаль орчинд ээлтэй байх
  • Цаас үйлдвэрлэл
  • Гоо сайхан, ахуйн ариун цэврийн хэрэглэл үйлдвэрлэл
  • Алслагдсан гэр хорооллын багуудад шинээр байгуулах үйлчилгээний чиглэл
  • Эмийн сан
  • Хувийн цэцэрлэг
  • Халуун усны газар
  • Үсчин, ахуйн үйлчилгээний газар
  • Бусадчиглэл
  • Авто машины 24 цагийн засвар үйлчилгээ
  • Дугуй засвар
  • Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх үйлчилгээний газар

СУМ ХӨГЖҮҮЛЭХСАНГИЙН ХӨРӨНГӨӨР ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭДТАВИГДАХ ШААРДЛАГУУД:

  • Тухайн суманд бүртгэлтэй буюу байнга оршин сууж үйл ажиллагаа нь тус суманд явагддаг байх;
  • Сум хөгжүүлэх болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;
  • Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх;
  • Жижиг, дунд үйлдвэр эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх (түүнийг нь нотлох баримт бичиг шаардлагатай)

ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ

  • Жилийн 3,0 % хүүтэй
  • 3 жил хүртэл хугацаатай
  • Иргэн 8,0 сая, Хуулийн этгээд 15,0 сая хүртэл төгрөг

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Төсөл /Бизнес төлөвлөгөө/
  • Зээл хүссэн тухай өргөдөл /Хуулийн этгээд бол албан хүсэлт/
  • Өөрийн болон хамтран зээлдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/
  • Оршин суугаа газрын багийн Засаг даргын тодорхойлолт
  • Жижиг, дунд үйлдвэр эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх (түүнийг нь нотлох баримт бичиг шаардлагатай).
  • Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны лавлагаа

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ:

2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд төслийн материалыг Дархан сумын ЗДТГ-ын Хөтөлбөр, төсөл, жижиг дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн/Утас: 99399090/ хүлээн авна.

ДАРХАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 170
161 / 95%
8 / 5%
1 / 1%