Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Боксын олон улсын тэмцээнээс Жаргалант сумын 3-р сургуулийн сурагч Б.Буяндалай мөнгөн медаль хүртжээ

2017-04-14

Энэ оны 04-р сарын 1-9-ний хооронд Болгарын Софи хотноо болсон Болгарын ерөнхийлөгчийн нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын тэмцээнд манай улсын залуучуудын шигшээ багийн тамирчид амжилттай оролцож 49 кг, 56 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн. Залуучуудын шигшээ багт багтан тус тэмцээнд Ховд аймгийн уугуул Жаргалант сумын 12 жилийн 3-р ахлах сургуулийн 12-р ангийн сурагч, Ховд аймгийн "Болор бээлий" боксын клубын тамирчин Баярхүүгийн Буяндалай 49 кг-ийн жинд орон орны ширэн бээлийтнүүдтэй өрсөлдөн, мөнгөн медаль хүртсэн бөгөөд өнөөдөр орон нутагтаа хүрэлцэн ирлээ.  

Дэлхийн тавцанаа Монгол улсынхаа нэрийг гаргаж, өсөх ирээдүйтэй тамирчин болохоо харуулсан Б.Буяндалайг  аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Лувсанлхамо, "Болор бээлий" боксын клубын дасгалжуулагч багш А.Магсаржав нар болон 12 жилийн 3-р ахлах сургуулийн хамт олон, багш сурагчид, найз нөхөд, гэр бүлийнхэн нь хүндэтгэл үзүүлэн угтан авлаа. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%