Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан “ Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах, гудамж, зам, хамрах хүрээ, үйлчлэх цаг, төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн боловсруулах шаардлага үүссэн.
Уг шинэчилсэн журмын төсөлд иргэд, олон нийтийн саналыг авч тусгах цахим хэлэлцүүлгийг явуулж байна. Дарханчууд та бүхэн өөрийн үнэтэй саналаа ирүүлэхийг хүсье.