Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хэлэлцүүлэг

2022-03-01/2022-03-31

ЭРСДЭЛГҮЙ ОРЧНЫГ БИЙ БОЛГОХОД ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ...

Иргэн та бүхнийг өөрийн санал бодлоо илэрхийлэхийг уриалж байна.
Аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооноос санаачлан хэрэгжүүлсэн “Эрсдэлгүй Дархан” аяны хүрээнд 2021 онд цар тахлын хүндрэлтэй цаг үед ААНБ-уудын ажилтан албан хаагчдын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудлыг нийгмийн анхаарлын төвд оруулахаар зорьж ажилласан билээ.
Харин 2022 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан “Эрсдэлгүй хот” болох зорилт дэвшүүлсэн бөгөөд аливаа эрсдлийг бууруулах талаар иргэдэд мэдлэг олгох, мэдээллээр хангах, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулан, олон талт арга хэмжээг төлөвлөж байна.
Төрөлх хотдоо хайртай хүн бүр “Эрсдэлгүй Дархан” аянд нэгдэж, амьдарч байгаа орчин, ажлын байр, гудамж, талбай, олон нийтийн газарт биднийг, бидний үр хүүхдийг эрсдэлд оруулж болзошгүй асуудал бүхнийг нээлттэй илэрхийлэхийг уриалж байна.

ЭРСДЭЛГҮЙ ОРЧНЫГ БИЙ БОЛГОХОД ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ...

Саналууд: 4
Удвал 7-р баг 94414334
2022-03-01 17:08:57
Сайн байна уу? Би дархан хотод оршин суудаг нэгэн иргэн байна. Эрсдэлгүй гэдэг маань хүн бүр аюулгүй, аж тайван амьдран суухыг хэлэх байх. Гэр хорооллын хүүхдүүд харанхуй орчноор явахаасайж байна. Гэрэлтүүлэг болон камержуулалтыг сайн болгомоор байна. Хар замуудын энхэл донхолыг арилгамаар бна зөндөө асуудал бнаа

Болороо 5-р баг 99398020
2022-03-01 17:10:05
Машины замаа засмаар байна

Б.Батбаяр 12-р баг 99041538
2022-03-02 17:19:10
Бүх төрлийн эрсдлийн болон даатгалын боловсрол олгох ажилд хамтран ажиллана.

Э.Билгүүн 9-р баг 99742407
2022-03-09 01:23:05
Хороолол доторх барилгын том хог хаягдлыг бүрэн зайлуулмаар байна

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%