Эрчим хүч, инженерийн шугам сүлжээний салбар нь Дархан хот болон сумдын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд нөлөө бүхий чухал салбар юм.
Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа үед Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа эрчим хүчний үйлдвэрийн тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээний байгууллагын шугам, тоноглолын насжилт өндөр болсоны улмаас хэвийн үйл ажиллагаа доголдохоос урьдчлан сэргийлж засвар шинэчлэлт, өргөтгөл хийх, шинэ суурьшлын бүсүүдийг эрчим хүчээр хангахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх нь тулгамдсан асуудал болж байна.
Иймээс аймаг орон нутгаас эрчим хүч, инженерийн шугам сүлжээний талаар баримтлах дунд хугацааны бодлогын бичиг баримтыг боловсруулж, улсын болон орон нутгийн төсөвт суулгаж үе шаттайгаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
эрчим хүч, инженерийн шугам сүлжээний талаар баримтлах дунд хугацааны бодлогын бичиг баримтыг боловсруулснаар аймаг орон нутгийн хөгжилийн бодлого төлөвлөлтэй эрчим хүч, инженерийн шугам сүлжээний салбарын төлөвлөлтийг уяалдуулж асуудлын шийдвэрлэх боломж бүрдэх юм.
Иргэд та бүхэн дунд хугацааны бодлогын бичиг баримт боловсруулж хэрэгжилтийг ханган ажиллахад өөрсдийн үнэтэй саналыг ирүүлж, хамтран ажиллана уу.