Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хэлэлцүүлэг

2021-05-25/2021-05-28

“ОЮУНЛАГ ДАРХАН” АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ТӨСӨЛД САНАЛАА ӨГНӨ ҮҮ

Иргэдийн дунд шинжлэх ухаанч үзэл санааг бүтээлчээр хөгжүүлж хүнлэг энэрэнгүй ёс суртахуунтай, үндэсний хэл бичгийн мэдлэг, чадвар, тасралтгүй бүтээлчээр суралцдаг “Оюунлаг Дархан”-ы иргэдийг төлөвшүүлэх, хөгжүүлэх зорилгоор “ОЮУНЛАГ ДАРХАН” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд хөтөлбөрийн төсөлд иргэдийн саналыг авч байна.
Дарханчууд та бүхнийг “ОЮУНЛАГ ДАРХАН” аймгийн дэд хөтөлбөрийн төсөлд өөрийн үнэтэй саналыг ирүүлэхийг урьж байна.
“ОЮУНЛАГ ДАРХАН” аймгийн дэд хөтөлбөрийн төсөлд иргэдийн саналыг тусгаж, улмаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх юм.
орж, хөтөлбөрийн төсөлтэй танилцах боломжтой. Мөн өөрийн саналыг овог, нэр, оршин суух хаягийн хамт үлдээгээрэй.

Файл хэлбэрээр татаж авах
Саналууд: 9
Х. Отгонтуяа Дархан уул аймаг 10-р баг
2021-05-27 11:09:59
"Ном солилцох өдөрлөг"-ийг нийт албан байгууллагын дунд зохион байгуулах, Үндэсний өв уламжлалаа сэргээсэн хүүхэд бүрийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон Танин мэдэхүйн чиглэлийн үйл ажиллагаануудыг хөтөлбөр хэлбэрээр боловсруулах

Уртнасан 6 баг
2021-05-27 11:49:43
Номтой нөхөрлөж ном унших дур сонирхолтой болгоход анхаарч энэ чиглэлийн дагуу төрөл бүрийн уралдаан тэмцээн үйл ажиллагаануудыг зохион явуулж байвал зүгээр санагддаг.

Гүндэгмаа 7
2021-05-27 13:05:34
Засмал зам тавих

Ганзориг Дархан сум 8.р баг
2021-05-27 13:09:54
8.р багийг тохижуулах

Бадамсүрэн 5р баг
2021-05-27 23:33:59
Хүүхэд залуусад ном унших номын сангиын хүрээмжтэй болгох гэрээр ном авч унших боломжийг бий болгох, номын санг тохижуулах

Оюун-Эрдэнэ 10-р баг 5-р хороолол
2021-05-28 07:47:22
1.Монгол бичгийг бүх нийтээр сурах аян өрнүүлэх 2. Англи хэлний хэрэглээг нэвтрүүлэхийн тулд үйлчилгээний газруудад англи монгол хосолсон зааврыг хэрэглэх 3. Төрийн үйлчилгээг цахимжуулах 4. Улс болон олон улсад дэлхийд оюуны бядаа үнэлүүлсэн хүмүүсийг дэмжиж урамшуулах

Өлзийхишиг 16 баг
2021-05-28 08:41:32
иргэний дунд үйлчлэх номын өргөө бий болгон тохижуулах шаардлагатай. Кино теарт шиг иж бүрэн үйлчилгээтэй байх шаардлага. Цахим ном байх шаардлагатай. Номын сонголтыг их. Унших гэр бүл ч гэдэг юм уу жижиг жижиг аян өрнүүлэн тогтмол ажиллах шаардлагатай. Хүүхдүүдийн мэдлэг боловсролд анхааран хүмүүжил төлөвшил , ёс суртахууны боловсрол олгох чиглэлээр анхааран ажиллахгүй бол гар утасны тоглоом л тоглосон хүүхдүүд олон боллоо. Сүүлийн үед хичээл хийдэг , энгийн бодлого бодох хүүхэд байхгүй боллоо. Ийм ирээдүйн боловсон хүчний мэдлэгт анхаарсан цаг үетэй тохирсон ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Гол нь тогтмол ажилладаг байх.

З.Уранчимэг Дархан сум 10 баг 5-3 байр 99025486
2021-05-28 10:15:51
Айл өрх бүр гэртээ номын сантай болох аян өрнүүлснээр, гэр бүлээрээ ном унших, цахимын хэрэглээ багасаж,бага насны хүүхдийг цахим туяаны хорноос сэргийлж, эрүүл оюунлаг орчинд өсөж торних нөхцөл бүрдэнэ.Энэ аяныг баг хороодууд дээр зохион байгуулбал айл өрх бүр хүүхэд багаасаа номтой нөхөрлөх боломжтой юмаа.

Мөнхцэцэг 9 баг4 хороолол
2021-05-28 10:23:39
Хүүхэд залуучуудыг ном унших номын сангийн хүрээмжтэй болгох гэрээр ном авч унших боломжийг бий болгох

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%