Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хэлэлцүүлэг

2021-05-23/2021-06-11

ДАРХАНЧУУДАА “ЦЭВЭР ХОТ” АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ТӨСӨЛД САНАЛАА ӨГНӨ ҮҮ

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хот тохижилтыг сайжруулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлж, бүх нийтийн оролцоотойгоор цэвэр, эрүүл тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор зорилгоор “Цэвэр хот” аймгийн дэд хөтөлбөрийг 2021-2024 он хүртэл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд “Цэвэр хот” дэд хөтөлбөрийн хүрээнд хог хаягдлын зохистой менежментийг хэрэгжүүлэх, гэр хороолол, орон сууцны гадна тохижилтыг сайжруулах, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлсөн гадна зар сурталчилгааны байгууламж, хайс хашааг стандартад нийцүүлэх, иргэдийн амьдрах орчны тав тухыг хангах, эрүүл орчинг бүрдүүлэх ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэх юм.
Үүний тулд Хотын соёл, тохижилт, хог хаягдлыг бууруулах, хот орчмын байгаль орчныг хамгаалах арга хэмжээг иргэд, байгууллагуудын оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай юм.
“Цэвэр хот”-д амьдрахад хүсэлтэй Дарханчууд та бүхнийг “ЦЭВЭР ХОТ” аймгийн дэд хөтөлбөрийн төсөлд өөрийн үнэтэй саналыг ирүүлэхийг урьж байна.
“Цэвэр хот” аймгийн дэд хөтөлбөрийн төсөлд иргэдийн саналыг тусгаж, улмаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх юм.
Та доорхи линкээр орж, хөтөлбөрийн төсөлтэй танилцах боломжтой. Мөн өөрийн саналыг овог, нэр, оршин суух хаягийн хамт үлдээгээрэй.

Файл хэлбэрээр татаж авах
Саналууд: 40
Д.Юмжирдулам Дархан сум XIII баг ИСГ
2021-05-23 18:52:56
Төслийг 100 дэмжиж б.а. хотын иргэд, байгууллагууд орчноо тохижуулж, ногоон байгууламжтай болох, өрх бүр тагтаа, хашаандаа цэцэг тарьж хэвших төрийн болон ТББ-ууд уралдаан зарлан явуулах, үр дүнг тооцох. Хотын иргэд гудамжандаа хог, нус, шүлсээ хаядаггүй болгох(зөрчлийн хуулиар торгох) хүүхдүүдэд соёлтой, цэвэрч орчин, харилцаа, хандлагын талаар сургалт явуулах(сургалтын праграммд оруулах) НАҮУГ-ын үйлчилгээний ажилтан, ажилчдын орон тоо, төсвийг нэмэгдүүлж гудамж, талбайн цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийх, гудамжны мод, бут сөөгийг тогтмол арчлан хамгаалж зохих хугацаанд тайрч, танах, Мобыком, Дархан Номингоос Мангирт (XV баг)-руу явдаг явган хүний зам тавих, хороололуудын доторхи зам, талбайн тохижолт эвдэрсэн замыг засах... иргэн бүрийн үүрэг болгох, хөдөлгөөн өрнүүлэж бүх нийтийн үйлс болгох нь зүйтэй

Нараа 16
2021-05-23 19:00:24
Тамхи хаядаг хог хаядаг хүмүүсийг торгодог бгууллага бвал торгоод ил тод мэдэалэх харэгтэй бна. Энэ чиглэлэар ямар ч ажил хийгдэхгүй бна. Олон камер бгаа хэдий ч цонхоороо тамхи хог хаяж бгаа иргэдэд арга хэмжээ авах, багийн захиргааг маш сайн ажиллуулах шаардлагатай бна

Даваа 15
2021-05-23 19:05:14
Гэр хороололд 15 баг дүүрэн хог байна. Ахмадын болол сайн дурын эррүүл ажиллуулахгүй бол 15 баг хогийн цэг боллоо. Дархан сумын захиргаа очоод үзээрэй.

Одончимэг 10-р баг 5-р хороолол
2021-05-23 19:05:15
Нийтийн эзэмшилийн зам талбай ногоон байгууламж их дажгүй мод зүлэгтэй болж байна. Харин одоо ААН-үүд албан газар, байрны оршин суугчид эзэмшил газраа стандартын дагуу мод зүлэг хийх хэрэгтэй энийг журам гаргаад шаардлага тавих хэрэгтэй. Жнь хүнсний дэлгүүр гэхэд гаднаа хог ангилан ялгадаг хогийн савтай эзэмшил газраа мод зүлэг нэг удаа тарихад жил бүр өөрөө ургаад явчихана. Нэг орцонд 20 айл байхад байрныхаа эргэн тойронд айл бүр нэг мод тариад бусад талбайд олон наст зүлэг тарихад болохгүй зүйл байхгүй тэгвэл амьдрах таатай орчин бүрдэх болно.

Бадам 2
2021-05-23 19:09:12
Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрыг чадавхжуулах, машин техникийг нь сүүлийн үеийнхээр нэмэхгүй бол явдаг машин алга. Чадахгүй бол хрдннэтээс шууд хуулаад хэрэгжүүлчих. Гялгар уутыг хорь. Зулзагын гол ширээ нуруу хогийн цэг болчихсон байна. Багийн засаг захиргаа ажиллаж байгаа юм алга.

Одончимэг 10-р баг 5-р хороолол
2021-05-23 19:18:16
Дархан бол цэвэр залуусын хот гэдэг гэвч сүүлийн жилүүдэд утааны асуудал гарч ирэхээр байна иймээс гэр хороололгүй дархан болоход анхаарах үүний тулд тосгон, хөтөл хорооллоос бусад гэр хорооллыг төвлөрсөн шугам сүлжээнд бүрэн холбож хашаа барих хувийн сууцанд стандарт тогтоогоод өгөх 1. Газар нэмж олгохгүй 2. Шугам орсноор газар үнэ өснө барилга барьж чадахгүй хүмүүс газраа зараад байранд орох 3. Шугам орсон газар байшин барихад ипотек зээл олгох 4. Шинэ орон сууцны хороолол барихад шинэ дарханд барихыг хязгаарлах хуучин дархан гэр хороолол, брак байрны газруудыг дахин төлөвлөлтөд оруулах энгэсэнээр айлууд газраа байраар солих зэрэг ажлуудыг хийж гэр хороололгүй болгох утаанаас салах Мөн хөтөл хороолол, тосгонд цахилгаанаар халдаг халаалтыг сонгох нөхцөл бололцоогоор хангах

Р.Батжаргал 9р баг
2021-05-23 19:25:10
Дарханы хороолол байранд амьдарч байгаа өрх айл бүр тагтан дээрээ цэцэг ТАРИЖ хотоо чимэе хотын соёл болгоё, уриалга бичиж өймгийн Батболд даргад өгсөн, энэ бол ногоон Дархан, Цэвэр хотын ажлын нэг хэсэг мөн, уриалгыг хурал захиргаанаас дэмжиж хар шороо цэцгийн үр, цэцгийн тавиур зэргийг хийдэг хүмүүсийг хөдөлгөөнд оруулж иргэдэд зарах цэг гаргаж дэмжвээс ирэх жилүүдэд аандаа жигдрээд явчихнаа

Одончимэг 10-р баг, 5-р хороолол
2021-05-23 19:25:27
СӨХолбоодуудын ажил хангалтгүй муу байна. СӨХ ажил нээлттэй ил тод байх үүнд төр хяналт тавьдаг байх айлууд бол мөнгөө сайн төлдөг харин СӨХ ил тод биш хийсэн зүйл харагддагүй нь иргэд СӨХ мөнгө өгөх итгэл үнэмшилгүй болгож байна. Тиймээс СӨХ ажил ил тод байх тал дээр анхаарах зөв гарц гаргалгаа хэрэгтэй бна

Далхжав 9р баг
2021-05-23 19:37:12
Төслийг дэмжиж байна. 1. Цэвэр хот болохын тулд: Баг бүр хувийн машины грашуудын эзэдүүдтэй нь холбогдож грашуудын хаалгыг будуулах, өнгө үзэмжийг сайжруулах, хогийг нь цэвэрлүүлэх, хогоо хаяхгүй байлгах гэх мэт ажлуудыг зохион байгуулах, 2. СӨХ- Оршин суугчидын ажлын уялдаа холбоог сайжруулж хоггүй хот болох, 3. 9р багийн Хээтэйгийн арын Үeрийн усны шуудуу даланг нийтийн хүчээр цэвэрлэх, 4. Архи, пиво зардаг дэлгүүрүүдэд суртчилгааны үйл ажиллагааг бий болгох, Үүнд: Архи,пиво, ундааны савнуудын хаягдалыг дуртай газраа хаядаггүй, хогийн саванд хүргэж хийдэг байх гэх мэт

Энхзаяа 16р баг
2021-05-23 19:47:33
Орон сууцны дээвэр мөн орон сууцны урд байдаг хогийн цэгүүдийг цэгцлэх зун хогнууд нь асгараад хог их цуглардаг. Үйлчилгээний төвийн хажуудах 16р байр

Сэрээтэр Чимэгмаа Дархан-Уул аймаг хөтөл малчин 18р баг 30-10 тоот
2021-05-23 20:08:05
Дархан-Уул аймагийн хогийн цэгийг нүүлгэх мөн цэвэрлэх байгууламжийн үмхий үнэрийг арилгах мөн хөтөл хороолол малчин багийн зам аспальтан хар зам тавих мөн хөтөл хороолол гэр хороолол гудамж айл бүхнийг эко жорлон 00 той болгох мөн автобус унаа нийтийн тээвэрээр үйлчлүүлж баймаар бна энэ бүгдэд иргэн бүрийн оролцоо дуу хоолойгоо хүргэж санал бодлоо илэрхийллээ

нараа малчин
2021-05-23 20:12:06
Малчин баг Хөтөл хорооллын дэд бүтэцийг сайжруулах, хогийн цэгийг нүүлгэх

Ж.Баяр 9-р баг
2021-05-23 20:28:46
4-1 байрны 1-с 4-р орцны урд талын талбайг яах вэ? Уг нь ногоон байгууламж байх газар битүү машин тавчих юм.Бас энэ авто засвар машин угаалгийг нэг тийшээ шийдмээр бн.Сургууль олон нийтийн ийм газар хуулиараа хориотой юм бнлээшдээ.товчхондоо энд тоглоомын талбай авто зогсоол хэрэгтэй бна.ногоон байгууламж хиймээр бол хашаалаад хийё.Мөн оюуны ирээдүй сургуулийн Б байр руу явах авто замыг 1 урсгал тай болгомоор бна.намар өвөл хавар сургууль орох үеэр хөдөлгөөн эрс ихсэж явган хүн хүүхэд явахын аргагуй.(машинд мөргүүлчих гээд)үүнийг судлаж үзнэ үү! Орцонд хог хаядаг тамхи татдаг асуудал бна үүнийг олон нийтийн сувагаар ийм ийм дүрэм журам зөрчдөг ингэж торгодог гээд сурталчилж өгнө үү.эсвэл баг хороодын ажилчид хуулиа сурталчилах айл өрх иргэддээ ойлгуулах хэрэгтэй бна.

Ч.Ганбаатар 18-баг
2021-05-23 20:39:46
Гэр хороолол эко орчин бүрдүүлэх эко нойльтой болох,хашаандаа 5-аас доошгүй мод тарих хашаагаа жигд элит хашаатай болох утаа гаргахгүй технологи нэвтрүүлэх.Ер нь төслийн зорилго нь эрүүл аюулгүй орчинд амьдрах гэсэн үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх явдал учраас эко хот гэж нэрлээд идэж уух амьдрах орчноо эко болгоё

Бямба.сүрэн. 15 баг 10 хэсэг
2021-05-23 20:52:22
10.хэсэгийн такси 17буудал дээр өндөрийн гэрэл тавьмаар байна орой үзэгдэхь орчин муу зольбин нохой эхтэй байна эхний улаан худаг ажилах цаг бага байна .усийг нь шинжилүүлмээр байна. Тэнд байсан хүүхэд тоглох хэрэгсэлүүд байхгүй болж байна нэг хүндба хажуу айлд харуулмаар юумуу.

Б.Дамбадорж Дархан сум 7 р баг
2021-05-23 21:38:23
Модны захын хажуугаар яваа авто замын бордюрыг хийх мөн явган хүний замыг хийх.явган хүний зам дээр тавсан контейнер.самбар .эвдэрхий машин зэргийг яаралтай зайлуулах хэрэгтэй байна.

Пүүжээ 8-р баг
2021-05-23 21:48:36
“Цэвэр хот” болъё гэвэл хог ачлагын үйлчилгээг сайжруулж хогны мөнгийг багасгах хэрэгтэй. Гэр хорооллын айл байрныхнаас илүү их мөнгө хогонд өгдөг. 10 мянгаас 20 мянга тэрнээс ч дээш мөнгө өгөхнь бий. Хогоо сар бүр ирж ачихгүй утасдуулж дуудуулж гуйлгаж байж хэдэн сар болж байж нэг ирнэ. Тэгээд хэмжээ хязгааргүй үнэ хөлс хэлнэ. Үүнийг л болиулах хэрэгтэй. Ингэхлээр хүмзүс хогоо хашаанаасаа гаогаж асгах. Ойролцоох жалганд аваачих гэх зэрэг асуудал гаоч хот хогондоо парагдаж байгаа хэрэг.

Bolor 10-r bag
2021-05-23 22:00:46
Darhan hotoo negdsen jurmaar hayagjuulah shaardlagatai bna oron suutsnuudiig budaj ungu zassan hedii ch yamar ch hayag alga bugd ijil neg heviin bairnuud bolon gudamjnii hayaguudiig todorhoi bas uzemjtei hayagjuulmaar bna mun ger horoololuud hayag todorhoigyi tul buh hayagiig ijil tivshind hurgej tsegtstei hayagjuulbal hurgeltiin uilchilgee mun shuudan holboonii uilchilgee saijirhaas gadna uur olon davuu taltai tgd ch ungu uzemjtei hayagjilt bol hotiin bas neg ungu uzemj eruul orchin gej haragdaj chadna.

Ж.Отгонбаяр Дархан сум 1 баг цэнгэлдэх 1 -7 тоот
2021-05-23 22:03:49
Сайн бна уу гэр хороололыг төрөөс дэмжлэгтэй дулаанд холбох тосгонд дулаан татаж байгаатай холбогдуулан айл өрхийг нэн даруй дулаанд хобуул сайн бнаа

Б.Чанцалням 13
2021-05-23 22:08:26
39-н урд уулыг машин явдаггүй, зөвхөн явган алхах салхилахад зориулж зам талбай засах, тохижуулах, мод тарих

зоригоо малчин баг
2021-05-23 22:09:20
Энэ хороололд газар олгоод дэд бүтцийг шийдвэрлэхгүй олон жил боллоо. Зарим хэсэг нь Орхон сумын харьяалалд ордог гээд бүх юманд хойгуур байрладаг хэсгийг орхигдуулдаг. Сэлэнгэ аймгийн харьяат ширээ нуруунд ч гэсэн хар зам гэрэлтүүлэг тавигдсан байгаа. Гэтэл яагаад энэ хороололд гэрэлтүүлэг, хар зам тавигдахгүй байгаа юм бэ?. Зөвхөн урд хэсгээрээ л тавигдах сураг сонсогдсон. Орхон сум Дархан-Уул аймгийн харьяалалд байдаг биздээ.

Б.Чанцал 13-р баг
2021-05-23 22:11:29
СӨХ-н үйл ажиллагааг сайжруулах, санхүүг шилэн болгож, олон СӨХ-н даргын оронд үйлчилгээний сантехник, цахилгаанчид г.м орон тоог нэмэгдүүлж, үйл ажиллагааг сайжруулах

Зоригоо малчин
2021-05-23 22:12:08
Малчин багийн Хөтөл хороолол

Гантөмөр 12 баг
2021-05-23 22:35:23
Мангиртаас шинэ хороолол руугаа ирж байгаа утааны урсгалыг арилгах, хот шиг агаарынбохирдлын асуудлыг сайжруулсан түлшээр шийдэх

Ганпүрэв 12 баг
2021-05-23 22:44:54
Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй ашиглалтгүй хашаа хороог зохицуулах шаардлага бна. Газар олгохдоо хотын төв хэсэг төв зам дагуух газруудыг өмчлөгчид олгохоо хотын өнгө үзэмжид тэнцхүйц загварыг санал болгож барилгагыг бариулвал их зүгээр юмаа. Дугуйн зам нэн чухал шаардлагатай байгаа. Олон хүн цугладаг газруудад нийтийн ноль хүрэлцээтэй байх хэрэгтэй бнаа.

Жаргалсайхан 4 р баг 22 хороолол 9 байр 53 тоот
2021-05-23 22:48:05
Байшингуудын инженерийн шугам, бохирын шугам хоолойд урсгал, их засвар хийж байх Байшингуудын дээврийн засвар , НААҮГазрын нийтийн цэвэрлэгээний ажилчдын цалин нэмэх, хүүхдийн тоглоомний талбайг тохижуулах ногоон байгууламжтай болох иргэд гудамж талбай, орцондоо хог хаядаггүй болгох зөрчлийн хуулиар торгох эрхийг ил тод болгох иргэдэд мэдрүүлэх соёлтой цэвэр орчинтой болгох талаар сургалт зохион байгуулах, хаа сайгүй тамхины иш арга хэмжээг идэвхжүүлэх, нийтийн цэвэрлэгээг тогтмолжуулах, төслийг дэмжиж бна Сууц өмчлөгчдийн холбоог дэмжиж нь зүйтэй иргэн бүрийн идэвхийг сайжруулахад оршино

Мөнхтөгөлдөр Малчин баг хөьютөл хороолол
2021-05-24 00:12:58
Гуу жалгаар гэрэлтүүлэг тавихгүй харанхуй байдгаас болж хүмүүс хогоо авчирч хаяаад байна ядаж энэ захын уул талруугаа байгаа айлуудын хажуугаар гэрэлтүүлэг тавьж өгнө үү

Гантуяа 15р баг 7р хэсэг 12 тоот
2021-05-24 00:27:37
Айл өрхүүд санаачлага гарган нэгдэж асуудлаа шийдвэрлүүлэх саналд дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллах Гэр хорооллын гудмуудыг явган хүний зам, гэрэлтүүлэг, машин замыг шийдэх Хогийг 7 хоногт 1 удаа авах. Гэр хорооллын гудамжуудад хүүхдийн тоглоомын талбай бий болгох.

Ганбаатар 11-р баг
2021-05-24 07:06:38
Шинэ хороололын Холбооны арын байрнууд хэзээ гадна фасат орох вэ.

Г.Анхбаяр 10-р баг
2021-05-24 11:36:53
Сайн байцгаана уу? Иргэн хүний хувьд аймгийнхаа хийж байгаа үйл ажиллагааг байнга дэмждэг. Алдаа гарвал засаад явах биз. Миний хувьд орц болгоны үүдэн дээр, албан байгууллага болгоны үүдэн дээр хогийн сав тавьмаар байна. Ихэнхи байгууллагууд гадаанаа хогийн сав байдаггүй. Байдаг нь маш цөөхөн. Мөн байрны гадаах бункер хогийн савыг бас нэммээр байна. Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье!

М.Анхболд 13
2021-05-24 12:22:29
Хөтөл хорооллын эсрэг талд зулзага явах замд байгаа аймгийн төв хогийн цэгийг үйлдвэрийн бүсрүү шилжүүлэх саналтай байна. Учир нь Хөтөл хорооллын иргэдийн оршин сууж байгаа орчинд хогийн утаа орж ирээд хүндрэлтэй байдаг. Монгол орны зонхилох ёалхи баруун хойноос байдаг тул тус хогийн цэгийн байршлыг мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдөж үйлдвэрийн бүсрүү шилжүүлж өгнө үү

Элч 10-р баг
2021-05-24 17:50:04
Одоогийн та бүхний хийсэн хөтөлбөр чиглэл нь амьдралаас тасархай ард түмэндээ ойлгомжгүй, ямарч шинэлэг зүйл алга. хог гэдэг хэрхэн үүсэж яаж зайлуулж байгааг харуулсан кино хий, гарын авлага хий, сургалтыг цэцэрлэг, сургуульд заа, хог бол өдөр бүр мөнхөд үүсэж байдаг үнэт зүйл. хогны үйлдвэр барь, хог худалдаж ав жишээ нь шил хуванцар лааз даавуу дарханы бүх дэлгүүрт гялгар уут хэрэглэхээ больё, дарханы үйлдвэрүүдээс хог хаягдлын төлбөрийг өндөр тогтоож түүгээр сан байгуул, дахин ашиглах хог преслэгч машинтай больё иргэдийн төлөөлөгчдөөс бүрдсэн хог хаягдлын хороо байгуулж хяналт тавь Дарханд морь адуу элбэгшиж эргэн тойрны өвс ургамал идээд цөлжүүлж дууслаа

Ч.Ганболд 1-р баг цэнгэлдэхийн 1-14
2021-05-24 20:32:07
Дархан сумын 1.2.3 -р багийн доторхи гудамжинд нүүсэн айл, эзэнгүй айл, гадна орчинд маш их хур хог бөөгнөрч байна. Шүү..Бас ширээ нуруунд зориулалтын бус төвлөрсөн хур хогийн цэг бий болоод удаж байна шүү газар дээр очиж үзэх естой байх шүү...

Заяа 7
2021-05-26 16:43:35
1. Байрны айлуудын урд дахин боловсруулах шил лааз ундааны сав авдаг жижиг цэг байршуулах 2. Айл өрх бүр Хогоо ангилж хаяж суран байгаль орчноо хайрлаж хамгаалах 3. Ногоон байгууламж мод цэцэг тарих ажил зохион байгуулах 4. Дугуйн зам тавих 5. Явган хүмүүсийн явдаг замыг засаж нэмж сайжруулах 6. Тамхины иш архины шил авдаг болох хаясан хүмүүст хатуу хариуцлага тооцох .

Баяр 12р баг
2021-05-26 18:05:00
Хогоо ангилж хаядаг хогийн савтай болмоор байна. Пивоны лааз цуглуулдаг хүмүүс хогны сав руу орж хог ухахгүй шүү дээ. Ундааны саваар бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрээ дэмжээд энэ хорооллын дундах сандлуудаа шинэчилмээр байна

Баяр 12
2021-05-26 18:09:39
Хорооллын дунд мод тарихаа болих хэрэгтэй. Энэ чинь харшил үүсгэхээс гадна шумуул үүрэлдэг. Харин зулзага явах замд байдаг нүцгэн толгойд мод тарихаар байна. Харин хорооллын дунд хүүхэд чөлөөтэй гүйх, хөл бөмбөг тоглох, зөөлөвчтэй талбайнууд байвал зүгээр юм шиг.

С.Амаржаргал 2 баг
2021-06-02 19:33:41
Гэр хорооллын бүх айлыг дулаанд холбох

Otgonhand 8-р баг
2021-06-02 19:42:54
Дэвшилийн МВМ ын хажуугын 17, 17.1 р байрны Олон улсын зам дагуух явган хүний зам буюу байрны гадна фасадын өнгийг сайжируулж хороолол доторх гэрэл гэрэлтүүлэггүй байгаа учир үүнийг газар дээр нь ирж үзэж шийдэж өгнө үү.Цэвэр орчинд нөлөөлөх буюу наандаж хүүхдийн аюулгүй орчинг бүрдүүлэхэд чухал ач холбогдол юм.Бидний үр хүүхэд гэмтэж бэртэхгүй эрүүл аюулгүй орчинд амьдрах нь чухал ач холбогдолтой юм.Үүнд анхаарч ажиллаж өгнө үү.

С.Амаржаргал 2 баг
2021-06-02 19:51:32
Бүх гэр хороололоо дулаанд холбох л зөв шийдэл өрх бүр хашаандаа тохилого амьдрах нь хотын хөгжил шүү бусад зүйл гэвэл иргэн бүр хогоо л хаяхгүй бх хэрэгтэй бн

Галтмаа Өргөө
2021-06-02 20:22:38
Орцны засвар үйлчилгээ нэгдсэн журмаар нийж мөнгийг өрхөөс гаргуулах СӨХ хэвийн ажиллагаатай болох эсвэл ОСК болгох Гэрэлтүүлэг чимэглэл сайжруулах

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%