Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хэлэлцүүлэг

2025-04-29/2025-05-29

“Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах,тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам"-ын төсөлд санал өгнө үү.

Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дэх заалтад энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмыг баталж, мөрдүүлэхийг заасан байдаг. Энэ заалтыг орон нутагт хэрэгжүүлж ажиллах зорилгоор журмын төсөлд иргэд олон нийтийн саналыг хүлээн авч байна. Энэхүү журмаар Дархан-Уул аймгийн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагаас үүсэх хог хаягдлыг эх үүсвэр дээр багасгах, ангилан ялгах, ангиллын дагуу хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх, нийтийн эдэлбэр газрыг цэвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах үйл ажиллагааг эрхлэхэд үүсэх харилцааг зохицуулна

Файл хэлбэрээр татаж авах
САНАЛ ИЛГЭЭХ
Саналууд: 5
Батнасан дархан баг 95948995
2025-04-29 16:51:58
төвлөрсөн хогийн цэгийг шинээр байгуулж хогийг ангилдаг болгох шатааж устгадаг болгох

Майцэцэг Дархн шарын гол 99747602
2025-04-29 17:43:12
Нэгдсэн журмаар хогны сав суулгаж ангилж хиилгээд савны мөнгөө ард иргэдээс лизин хэлбэрээр авбал зүгээр бна бүх айл нэгэн жигд хогны савтай бвал гоё харагдана бас үр дүнтэй цэвэрхэн болно

Ё.Оюунчимэг Шарын гол сум Дархан баг 99392066
2025-04-29 19:56:00
Хог ангилан боловсруулах үйлдвэртэй болох, Дархан зарим байрнуудын дунд нэгийг нь тавиаад нөгөөхийг нь үүрээд аваад явдаг ногоон сав тавьсан ба тэр маш зүгээр байна.Бүх байранд суурьлуулвал зүгээр юмуу гэж санагдсан.

Ганзориг Шарын гол сум Дархан баг 99981029
2025-04-29 19:58:05
Хогоо ангилан ялгаж,боловсруулах үйлдвэр хэрэгтэй юм болуу

Энхцэцэг Баян-Өлзийт 95541035
2025-04-30 10:21:53
Хог хаягдлын ангилсан дээрээ

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 170
161 / 95%
8 / 5%
1 / 1%