Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хэлэлцүүлэг

2024-06-04/2024-07-04

Дархан-Уул аймгийн хэмжээнд усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрүүдэд хамгаалалтын бүс, эрүүл ахуйн хориглолт болон хязгаарлалтын бүсийг тогтооход санал авах

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01-А/174 дүгээр захирамжаар “Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг тогтоох, санал боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг нь Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан А-230/127 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын дагуу Дархан-Уул аймгийн хэмжээнд усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрүүдэд хамгаалалтын бүс, эрүүл ахуйн хориглолт болон хязгаарлалтын бүсийг тогтоохоор ажиллаж байна.
Хамгаалалтын бүс тогтоож байгаатай холбогдуулан иргэд, аж ахуй нэгж байгууллагууд өөрсдийн саналаа Kharaaeruu22@gmail.com хаягаар 2024 оны 07 дугаар сарын 03-ны дотор ирүүлнэ үү.
Хамгаалалтын бүстэй холбоотой асууж тодруулах зүйлээ 70313171 дугаарын утсаар лавлаарай.

Файл хэлбэрээр татаж авах
Саналууд: 0

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%