ЗОРИЛГО: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны “Экологи, эдийн засгийн үнэлгээ батлах тухай” А/677 тоот тушаалаар нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээ шинэчлэн батлагдсан.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэ хуулийн 14.1-д заасан төлбөрийн хэмжээний хязгаарт багтаан ургамлын нөөц, тархац, ач холбогдол, ашиглагдах эрхтний онцлог, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан ургамлын нэр төрөл тус бүрээр төлбөрийн хэмжээг тогтооно хэмээн заасны дагуу “Байгалийн ургамал ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох” төслийг боловсруулахад иргэд олон нийтийн оролцоог хангаж, санал авах ажлыг зохион байгуулахад оршино.