Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ГХУСАЗЗөвлөл


нийт 126

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төсөлтэй танилцана уу

2023-05-17 401
ТӨСӨЛ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР. 2023 – 2030 ОН Зорилго 1. Улс төрийн хүрээнд авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин чармайлт, манлайлал, ил тод байдлыг төгөлдөршүүлнэ. Зорилго 2. Олон нийтийн итгэлийг хүлээсэн авлигаас ангид нийтийн албыг бэхжүүлнэ. Зорилго 3. Авлигатай тэмцэх үйл ажилллагаанд иргэд, олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээллийн бодит оролцоо, үр дүнтэй хяналтыг бэхжүүлнэ. Зорилго 4. Хувийн хэвшилд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлнэ. Зорилго 5. Авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын хараат бус, бие даасан байдлыг хангаж, аливаа нөлөөллийн эрсдэлийг бууруулна. Зорилго 6. Авлигын гэмт хэргийн шинжийг хийдэлгүй тодорхойлох, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой эрх зүйн орчин, холбогдох хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгоно. Зорилго 7. Төсөв, санхүү, аудитын хяналтыг сайжруулан, худалдан авах ажиллагаан дахь авлигын эрсдэлийг бууруулна. Зорилго 8. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг олон улсын жишигт нийцүүлэн, ил тод, үр ашигтай, хариуцлагатай хяналтын тогтолцоог бүрдүүлнэ. Зорилго 9. Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг олон нийтийн оролцоонд тулгуурлан цогц байдлаар зохион байгуулна. Зорилго 10. Гамшгаас хамгаалах, онц байдлын үеийн үйл ажиллагаа болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд авлигаас урьдчилан сэргийлэх тогтолцоо бүрдүүлнэ.

Гэр хорооллын гудамжны гэрэлтүүлэг

2023-05-04 834
Булган сумын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс харанхуй гудамжийг гэрэлтүүлэгтэй болгох ажлын хүрээнд хийгдсэн ажлаас...

Булган сумын Хяналтын камерийн ашиглалт хэлэлцүүлэг

2023-05-03 438
Аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар, Аймгийн ИТХ-ын Иргэний танхим хамтран Булган сумын хяналтын камерийн ашиглалт хэлэлцүүлгийг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр аймгийн ЗДТГ-т зохион байгуулав. Уг хэлэлцүүлэгч Булган сумын ИТХ-ын 11 төлөөлөгч оролцов. Хэлэлцүүлгийн дараа хяналтын камерын ажиллагаатай танилцлаа.

"Хүн бүр байгаль хамгаалагч" сэдэвт видео контент, зурагт хуудас, мэдээ нийтлэл бэлтгэн, түгээх уралдааны удирдамж

2023-04-26 705
"Хүн бүр байгаль хамгаалагч аян"-ы хүрээнд Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлөөс уралдаан зарласан байгаа тул идэвхтэй оролцохыг уриалж байна.

ГХУСАЗСЗ-ийн хурал болов.

2023-04-25 374
Аймгийн ГХУСАЗСЗ-өөс ирүүлсэн чиглэлийн дагуу "Хүн бүр байгаль хамгаалагч" сарын аяны хүрээнд хийх ажлын талаар хэлэлцэж, ГХУСАЗСЗ-ийн 2023 оны батлагдсан төлөвлөгөөнд тусгагдсан ажлаа өөрчлөхгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэв.

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье.

2023-04-25 376
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд ИРГЭН та дараах арга хэмжээг ямагт анхаарна уу. Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх; • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх; · Дууссан гал асаагуур /зажигалки/ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх; “Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.

"Байгалиа хамгаалья" аян

2023-04-25 407
Булган сумын ИТХ-ын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс "БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ" аяны хүрээнд Ангийн зөвшөөрөл авах, Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, "Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг"-ээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс гаргасан зурагт хуудсыг хүргэж байна.

ГХУСАЗСЗ-ийн 2023 оны 1 дүгээр улирлын хурал болов.

2023-03-09 408
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлийн хурал 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр болов. Хурлаар: -Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд, залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах чиглэлээр 2023 онд улсын хэмжээнд зохион байгуулагдах “АНЗААР” арга хэмжээ, -ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 2023,03,01-ний өдрийн 10/551 албан бичиг, -Аймгийн ГХУСАЗСЗ-өөс ирүүлсэн чиглэл хүргүүлэх тухай албан бичгүүдийг танилцуулах, - Цагаан сарын баяртай холбогдуулан салбар зөвлөлөөс зөвлөмж-анхааруулга гаргаж нийтэд хүргэсэн ажлын талаар, -Салбар зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж батлах /төсвийн хамт/ зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Зөвлөмж хүргүүлэв.

2023-02-14 406
Монгол түмний уламжлалт "Цагаан сар"-ын баярыг тохиолдуулан гэмт хэрэг, зөрчил, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах зөвлөмжийг нийтэд хүргэн ажиллав.

Зөвлөмж

2023-02-14 514

Анхааруулга

2023-02-09 393

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%