2023-03-23
398
Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 1 дүгээр улирлын ээлжит хуралдаан 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр амжилттай болэж өндөрлөлөө.
Хуралдаанаар: - Булган сумын Шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх үйл ажиллагааны 2022 оны төлөвлөгөөний биелэлт, 2023 оны төлөвлөгөө батлах тухай, - Мод бэлтгэлийн 2023 оны хуваарь батлах тухай, - Булган сумын ой хээрийн түймрээс хамгаалах 2022 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2023 оны төлөвлөгөө батлах тухай, - Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн тухай /2022 оны жилийн эцсийн байдлаар/, - Булган сумын Эрүүл мэнд, боловсролын салбарт 2022 онд хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг сонсож, хэлэлцэх тухай, - Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний тайланг сонсож хэлэлцэх тухай, - Булган сумын ХАА-н болон төв, суурингийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх тухай, - Сумын ИТХ-ын өмнөх улирлын хуралдааны үеэр гарсан санал шүүмжлэлийн хэрэгжилтийг сонсох тухай, - Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хог хаягдлын нэгж тарифыг баталж, үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны XIII/05 тогтоолыг хүчингүй болгох тухай, - Булган сумын 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх тухай, - Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх эсэх асуудлыг хэлэлцэх тухай зэрэг асуудлуудын хэлэлцэн шийдвэрлэлээ.