Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгаас гурван байгууллага ТӨХ шилдгээр шалгарчээ

2015-10-09 09:41

Төрийн өмчийн хорооны даргын тушаалаар  шилдгийн шилдэг 28 байгууллагыг тодруулан шагнаж урамшуулжээ.

Эдгээр байгууллагуудаас “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, Дархан-Уул аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Дархан-Уул аймаг дахь Хорих 435 дугаар ангиуд “Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-ний биелэлтийн дүнгээр “бүрэн хангалттай”  үнэлгээ авч,Төрийн өмчийн хорооны “Хүндэт өргөмжлөл”, 100 мянган төгрөгөөр шагнуулсан байна.


 


Мөн энэ үеэр Төрийн өмчийг эзэмших, ашиглах, хадгалах, хамгаалах үйл ажиллагаанд идэвх зүтгэл гарган ажиллаж буй төрийн өмчит байгууллагуудын 16 ажилтныг Төрийн өмчийн хорооны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнаж урамшуулсан байна.



2015-10-09 09:41

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд