Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛД ИРГЭД САНАЛАА ӨГЧ БАЙНА

2017-07-03 16:58
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит бус хурлаар /2017.06.23/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг иргэдийн дунд хэлэлцүүлж, уулзалт зохион байгуулж, гарсан санал дүгнэлтийг нэгтгэн боловсруулах ажлын хэсгийг байгуулсан.
Уг шийдвэрийн дагуу ажлын хэсгээс “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд иргэдийн саналыг тусгах нь” явуулын хэлэлцүүлгийг Дархан сумын Багуудад зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр /2017.07.03/ Дархан сумын 13 дугаар багийн иргэдийн дунд  явууллаа. 
Хэлэлцүүлэгт тус багаас аймгийн ИТХ-д сонгогдон ажиллаж буй Төлөөлөгч Г.Алтантуяа, Багийн ИНХ-ын дарга Д.Цэрэндаваа нарын албаны төлөөлөл болон иргэд оролцсон юм. 
“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд Дархан-Уул аймгийн иргэдээс ирүүлсэн нийт санал дүгнэлтийг ажлын хэсгээс нэгтгэн боловсруулж, УИХ-д хүргүүлэх юм. 


2017-07-03 16:58

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд