Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжив.

2017-12-12 14:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийв.

 

Хуралдаанаар УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийн талаар бүлгийн гишүүдээс авсан санал, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэсэн хоёр асуудал хэлэлцсэн болохыг бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэв.

 

Тэрбээр цааш хэлэхдээ, “УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд цөөнгүй хуулийн төслүүд байгаа. Тэдгээрээс алийг нь эхний ээлжинд хэлэлцэх үү, алийг нь хаврын чуулган руу шилжүүлэх үү, эсвэл хууль санаачлагчид нь буцаах уу гэдэг дээр тогтож ярьлаа. Хоёрдугаарт, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг авч хэлэлцэв. Уг хуулийн төсөл нь 600 гаруй хүний асуудал хөндөгддөг атал таван удаа буцаагдсан байна. Тиймээс тус хуулийг ондоо багтаан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Ингэснээр 2019 оны төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгаж, тэдгээр иргэний санал хүсэлтийг бүрэн барагдуулах юм" гэлээ.

 

 Б.Туул   Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


2017-12-12 14:58

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд