Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Цагдаагийн газраас мэдээлж байна

2017-11-07 10:14
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт 2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 05-ныг хүртэлх хугацаанд гэмт хэргийн шинжтэй гомдол 41, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол 64, дуудлага мэдээлэл 149 нийт 254 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн шинжтэй 41 гомдол мэдээллээс 4 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Улсын хэмжээнд 2017 оны 10 дугаар сарын 23-наас явуулж байгаа “Зэвсэг-2017” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ажиллах ажлын хэсгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар байгуулж аймгийн хэмжээнд бүртгэлтэй галт зэвсгүүдийг фото зургаар баталгаажуулан тоолж хуулийн дагуу иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах, аюулгүй ажиллагааны сургалтыг явуулсан байна. Иргэний таны төлөө аяны хүрээнд сургууль орчинд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “School police” эргүүлд 5-н сургуулийн 25 эцэг эх, “Олон нийтийн эргүүл”-д багийн Засаг дарга, олон нийтийн цагдаагийн ажилтан нартай хамтран багийн идэвхтэй иргэд, 4-н байгууллагын 16 ажилтан бүгд 29-н иргэнийг өдрийн 12-18 цагийн хооронд 10 чиглэлд явган эргүүлд ажиллуулж 13-н зөрчил илрүүлж 900.000 төгрөгийн торгууль оногдуулжээ. Эрүүлжүүлэх байранд 86 иргэнийг эрүүлжүүлж, эмнэлгийн тусламж шаардлагатай 4 иргэнд тусламж үйлчилгээг үзүүлж, нарийн мэргэжлийн эмчийн хяналтад 1 иргэнийг шилжүүл ажилласан байна. Замын цагдаагийн алба хаагч нар гудамж талбайд нийт 880 тээврийн хэрэгсэл шалгаж 720 зөрчил илрүүлж 694 жолоочийг 27.600.000 төгрөгөөр торгож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30, эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон 4-н зөрчил илрүүлжээ. 

2017-11-07 10:14

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд