Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

СӨХ-ууд өөрсдийн хариуцсан газрынхаа цасыг цэвэрлэж байна

2018-01-11 17:54
Дархан-Уул аймгийн хэмжээнд 39-н Сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэд өнгөрсөн Мягмар гаригт нэгдсэн уулзалтаа хийж аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу өнөөдөр /2018.01.11/ аймгийн Захирагчийн албаны мэргэжилтэн Г.Гэрэлтуяа, Аймгийн Сууц өмчлөгчдийн холбооны тэргүүн Х.Дагвадорж нар Сөх-ны цас цэвэрлэгээний ажлын явцтай газар дээр нь танилцлаа. Өнөөдрийн байдлаар Дархан сумын 11 дүгээр багийн “14”, “Идэр” СӨХ, Дархан сумын 10 дугаар багийн “Хатантуул”СӨХ, Дархан сумын 12 дугаар багийн “Сэлэнгэ- 4” СӨХ-ууд цас цэвэрлэгээндээ гарсан байна. Хүйтний улирал эхэлж халтиргаа гулгаа үүссэн энэ үед дан ганц СӨХ-дод цас цэвэрлэгээг хариуцуулах биш харин тухайн багт үйл ажиллагаа явуулж байгаа Аж ахуйн нэгжүүд ч мөн өөрийн эзэмшлийн 50 метр газрынхаа цасыг цэвэрлэх хэрэгтэй байгааг сууц өмчлөгчдийн холбооны тэргүүн хэлж байлаа. Сууц өмчлөгчдийн холбоод цас цэвэрлэгээнийхээ ажлыг энэ 7 хоногтоо багтаан дуусгах ажээ. 
Аймгийн Засаг даргын 01 дүгээр албан даалгаврын хүрээнд бүхий л аж ахуй нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн 50 метр газрынхаа цас, хогийг цэвэрлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ ухамсарлан цасаа цэвэрлэхийг уриалж байна. 

2018-01-11 17:54

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд