Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ХБХОХБТХХ-НЫ ГИШҮҮД ГХБХБГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2017-04-21 16:17

Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хороо аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 2017 оны 04 дүгээр 19-ны өдөр ГХБХБГ-ын үйл ажиллагаатай танилцаж дараах асуудлуудаар мэдээлэл сонслоо.Үүнд: 

-       2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт

-       Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын явц

-       Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хэрэгжилт /Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах/

-       Аймгийн газрын төлбөрийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт

-       Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйл ажиллагаа болон төрийн үйлчилгээний ил тод байдал

-       Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт иргэн, аж ахуй нэгж байгууллагуудаас ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт

Тус хороо ГХБХБГ-ын ажилтай танилцсан асуудлаар дүгнэлт гаргаж 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн зөвлөгөөнд танилцуулах юм.


2017-04-21 16:17

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд