Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ӨНДӨР НАСТАН М.БАЯНХҮҮГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГ ГЭРТ НЬ ГАРДУУЛЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017-12-28 16:11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 87 дугаар зарлигаар Дархан сумын 11 дүгээр багийн өндөр настан Минжүүрийн Баянхүүг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан байна. 

Ахмад настан М.Баянхүү нь эрүүл мэндийн шалтгаанаар төрийн дээд одон медаль гардуулах ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирж чадаагүйн улмаас аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, ахлах ажилтан Н.Буманцэцэг нар гэрт нь очиж хүндэтгэл үзүүлэн төрийн одон медалийг гардуулан өглөө. 



2017-12-28 16:11

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд