Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ ” ТЭМЦЭЭН 10 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2017-10-27 12:23
Сургуулийн насны хүүхдийг  зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, бага ангийн сурагчид бие даан замын хөдөлгөөнд оролцох мэдлэгтэй болох, тухайн олж авсан мэдлэгээ ашиглан замын хөдөлгөөнд явган зорчигчийн үүргээ биелүүлж оролцох, дадал  соёлд суралцах, цаашлаад хөдөлгөөнд соёлтой оролцох дадлага эзэмшүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗөвлөл, Цагдаагийн газартай хамтран “Ногоон гэрэл-Цагаан шугам”  тэмцээнийг 10 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж байна. 
“Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээн нь зөвхөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид төдийгүй эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч нарын идэвх чармайлтыг өрнүүлж, жилээс жилд өргөжин тэлж байна.
  Тэгвэл “Ногоон гэрэл-Цагаан шугам 2017” тэмцээн өнөөдөр /2016.10.27/ Биеийн тамир спортын газарт зохион байгуулагдсан ба тэмцээнийг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн дарга Г.Эрдэнэбат нээж, “Залуусын хотын” залгамж халаа хүүхэд багачууддаа эрүүл энх сайн сайхныг хүслээ.
Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” тэмцээнд Энэрэл сургуулийн “Тас” баг,  Жигүүр цогцолбор сургуулийн “Сүлд” баг, Шарын гол сумын 2, 6 дугаар сургууль, 22 сургуулийн “Элит” баг, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн “Золбоо” баг, Од цогцолборын “Гэрлэн дохио баг”, 4 дүгээр сургуулийн “Зохицуулагч” баг, 18 дугаар сургуулийн “Зорчигч” баг, 1 дүгээр сургуулийн “Зохицуулагч” баг зэрэг нийт 13 ЕБС-ын 156 хүүхэд, 13 багш оролцож, хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигчийн баримтлах гол дүрэм “Ногоон гэрэл-Цагаан шугам”-ыг хэрхэн ойлгож эзэмшсэнээ урлагийн үзүүлбэрээр илэрхийлэн харуулж байна. 


2017-10-27 12:23

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд