Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2017-03-10 10:12
Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлого хяналтын хороо /2017.03.09/ 1 дүгээр сургууль, “Од цогцолбор” сургууль, 13 дугаар цэцэрлэг, 25 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, тус байгууллагуудын удирдлага, багш, сургууль, цэцэрлэгийн зөвлөл, сурагч, эцэг эхийн төлөөлөлтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо. 
Уулзатын үеэр 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн явц, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилт, ахлах сургуулийн бодлого чиглэл, хүрсэн үр дүнгийн талаар танилцсан юм. 
Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлого хяналтын хорооноос эдгээр боловсролын байгууллагуудын ажлын явц, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргаж 2017 оны 03 дугаар сард зохион байгуулагдах аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр үеэр танилцуулах юм.


2017-03-10 10:12


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд