Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2018 ОНЫГ АХМАДЫН ЖИЛ БОЛГОВ

2017-12-01 23:31
Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 9 дүгээр Хуралдаанд /2017.12.01/   аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилт”, “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтын биелэлт, 2018 онд дэвшүүлэх зорилт”-ыг танилцуулсан юм.  
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор 2017 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхээр 2 зорилтыг дэвшүүлсэн бөгөөд үүнд “Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх замаар төрийн албаны хууль, тогтоомж, стандартын хэрэгжилтийг сайжруулах”, “Шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх” гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Уг зорилтын хүрээнд 8 бүлэг, 11 дэд бүлэг, 139 зорилт, 307 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс нийт арга хэмжээний 293 арга хэмжээ буюу хөтөлбөрийн 95.11%-ийг 2017 онд хэрэгжүүлсэн байна. 
2018 онд аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ахмад мэргэжилтний залуу хойч үедээ зөвлөн туслах үйлчилгээг өргөжүүлэх, ахмадуудын нийгмийн хамгаалал, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох орчин нөхцлийг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оныг аймгийн хэмжээнд  “Ахмадын жил” болгон зарлаж, Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, чанартай, нээлттэй ил тод болгох, Хотын соёлыг төлөвшүүлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх гэсэн хоёр зорилтыг дэвшүүлсэн бөгөөд ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаар баталлаа.
Уг зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, гүйцэтгэлийг ханган ажиллахдаа аймгийнхаа ахмад настнууд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй дэмжлэг, санал, санаачилга, оролцоонд тулгуурлан хийж гүйцэтгэх юм. 


2017-12-01 23:31

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд