Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2018 оны анхны Аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний Сум агентлагийн дарга нарын хурал 81.57 хувьтай хуралдлаа

2018-01-03 17:37

Аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний Сум агентлагийн дарга нарын хурал өнөөдөр /2018.1.3/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Сум агентлагийн дарга нарын хурал өглөөний 09.00 цагт 81.57 хувьтай эхэлж 11.40 минутад өндөрлөсөн бөгөөд сум агентлагийн дарга нар өнгөрсөн 12 дугаар сард хийсэн онцлог ажлаа тайлагнаж аймгийн Засаг даргаас үүрэг даалгавар авлаа. Баярын өдрүүдэд ажилласан хариуцлагатай жижүүрүүд ажлаа сайн гүйцэтгэсэнд талархаж амралтын өдрөөр ажилласан алба хаагчдыг хуульд заасны дагуу урамшуулах, сар бүр өөрсдийн ажил мэргэжлээсээ шалтгаалан иргэд рүү чиглэсэн онцлог ажил хийх, хамтын уялдаа холбоогоо сайжруулж харилцан мэдээлэл солилцох, энэ онд хийх томоохон ажлынхаа төлөвлөгөөг танилцуулах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүнд сурталгүй хүргэх тал дээр хаана хаанаа анхаарах, шинэ хууль дүрмээ судалж иргэдэд товч тодорхой мэдээллийг өгөх, халамжийн чиглэлээр ямар ажил хийгдэж байгаа сурталчлах, төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, иргэдтэй хийх уулзалтын товыг тодорхой болгох, сумын удирдлагууд хөдөөгийн малчидтай холбоотой ажиллах, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ажлын хүрээнд иргэдээ ажилтай орлоготой болгоход анхаарч ажиллах хэрэгтэйг зөвлөсөн.

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Мэдээлэл технологийн албанаас мэдээлэв.


2018-01-03 17:37

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд