Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Дархан-Өргөө” сургуулийн цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулна

2015-10-14 17:09
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН “ДАРХАН-ӨРГӨӨ” ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖИЙН
ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Бичсэн: 2015.09.25
Зарласан: 2015.10.15
Хэрэгжүүлж эхлэх: 2015.11.05
Үргэлжлэх хугацаа: 1 жил
Сонгон шалгаруулалтын нэр: Дархан-Уул аймгийн “Дархан Өргөө” Политехникийн коллежийн цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай.

Орон нутгийн өмчийн алба нь сонгон шалгаруулалтанд оролцогчдоос цайны газрын түрээслэгч /аж ахуйн нэгж/ сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтанд оролцогч нь дараахь шааардлагуудыг хангасан байна.Үүнд:
1.    Түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагаа эхлүүлэх санхүүгийн чадварыг дараахь баримт бичгээр нотолно.
–    Харилцагч банкны дансны хуулга /сүүлийн 6 сар / Дансны үлдэгдэл нь “ Үдийн цай “ хөтөлбөр хэрэгжүүлэх цайны газрын үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.
–    Санхүүгийн тайлан /2015 оны эхний хагас жил /
–    ШШГЕГ-ын тодорхойлолт
2.    Сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгж нь хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол, нийтийн хоол, цайны газрын чиглэлээр 6 сар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ба үйл ажиллагааны тайланг ирүүлэх.
3.    Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах талаар санал, төсвийн тооцоо ирүүлэх
4.    Цайны газрын үйл ажиллагаа эрхлэх эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт мэргэжлийн үнэмлэхийн хуулбарыг нотариатаар батлуулсан байх / хоол зүйч , нийтийн хоолны технологич, эрүүл ахуйч байх шаардлагатай гэрээгээр ажиллах бол гэрээг хавсаргах/
5.    Хоолны үнийн санал, танилцуулга
6.    Цайны газрыг түрээслэх 1м2 талбайн үнийн санлын доод хязгаар  5000 төгрөг
7.    Материалыг зарласан хугацаанд битүүмжилсэн хэлбэрээр аж ахуйн нэгжийн нэрийг тодорхой бичиж ирүүлэх.

Та бүхэн холбогдох битүүмжилсэн материалаа 2015 оны 10 -р сарын   30 - ны өдрийн 16.00 цагаас өмнө аймгийн ЗДТГ-ын 01 тоотод ирүүлнэ үү. Сонгон шалгаруулалтын материалыг 17.00 цагт нээнэ. Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид хариу мэдээллэнэ. Тодорхой мэдээлэл сонгон шалгаруулалтын дүнг http://darkhan-uul.khural.mn/ цахим хаягаар буюу ЗДТГ-ын 01 тоот өрөөнөөс ирж авна уу.
Жич: 2014-2015 оны хичээлийн жилд цайны газар түрээсэлж байгаад санхүүгийн төлбөр тооцоо дуусаагүй өр төлбөртэй аж ахуй нэгжийн материалыг хүлээж авахгүй.
Утас: 70370144, 99372279, 99040506



2015-10-14 17:09

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд