Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Салбар Комиссын нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалт зохион байгууллаа.

2017-05-29 11:14

Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын комиссоос аймаг, нийслэл, дүүргийн Салбар Комиссын нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалтыг зохион байгууллаа.  


Уг сургалтын үеэр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох ажлын талаар зөвлөмж, чиглэл өгч, ТЕГ, ТЕГ-ын тусгай архиваас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэлт, цагаатгалын талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тухай, Прокурорын газраас цагаатгалын талаар хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар, Улсын Дээд шүүхээс цагаатгалын талаар хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар, Монгол улсад улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэлтийн талаарх түүхэн товчоон зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ.


Мөн Салбар комиссын ажил дүгнэх, аргачилал батлах тухай журмын төсөл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал солилцох хэлэлцүүлэг зохион байгууллаа.

  


 Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Салбар Комиссын нарийн бичгийн дарга нарт  улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэлтийн талаарх “Мартах эрхгүй” баримтат киног үзүүллээ. 




2017-05-29 11:14

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд