Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөн олговрыг нэхэмжлэх материал бүрдүүлэх зөвлөмж

2014-12-10 17:41
Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтын дагуу “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль”-ийн 10 дугаар зүйлд заасан хэлмэгдэгчийн эхнэр эсвэл  нөхөр, хүүхэд, ач, зээ, ах, дүү нар дараахи баримтуудыг бүрдүүлнэ. 
1.Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архиваас хэлмэгдэгчийн талаар лавлагаа, цагаатгасан тогтоолын хуулбарыг авна.
2.Үндэсний төв архиваас нэхэмжлэгч нь хэлмэгдэгчтэй хэрхэн холбогдож байгаагаа нотлох албан ёсны баримт хүн амын тооллого авна. /Тус архиваас 1927, 1929, 1933, 1944, 1947, 1956 онуудын тооллогыг авах боломжтой./
3.Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний баримтын архиваас нэхэмжлэгч өөрийн ХААТР-1 маягтын хуулбараа авна.
4.Үндэсний төв архивын хүн амын тооллогоор нэхэмжлэгч, хэлмэгдэгчийн садан төрөл болох нь  төрсөн газар, овог нэр, нас зөрөхгүй гарвал Дээд шүүхээс цагаатгалын үнэмлэх авна. 
5.Дээрх баримтуудыг бүрдүүлсний дараа нэхэмжлэгчийн харъяаллын дагуу нотариатаас өв залгамжлах эрхийн гэрчилгээ авна.
6.Хэрэв санад төрлийн холбоотой болох нь албан ёсны нотлох баримтаар тогтоогдохгүй, овог нэр төрсөн газар, нас зөрүүтэй гарвал гэрчүүдийн мэдүүлэг авч нэхэмжлэгч өөрийн харъяаллын анхан шатны шүүхдээ хандан Иргэний хэрэг хянан Шийдвэрлэх тухай хуулийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчтэй садан төрлийн холбоотойгоо тогтоолгоно. 
Эдгээр материалуудыг бүрдүүлсний дараа Цагаатгах Ажлыг Удирдан Зохион байгуулах Улсын Комисст нөхөх олговор авахаар нэхэмжилж байгаа тухайгаа мэдэгдэн “Зууны мэдээ” сонинд зарлуулж,  нэхэмжлэгч өөрийн харъяа шүүхэд нэмжлэлээ өгнө. Шүүхийн шийдвэр гарсны дараа уг шийдвэрийг аймгийн Цагаатгах ажлыг Удирдан зохион байгуулах салбар комисст өгч нөхөн олговороо нэхэмжилж авна.

Дархан-Уул аймгийн  Цагаатгах Ажлыг удирдан Зохион байгуулах салбар комисс


2014-12-10 17:41

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд