Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ОРОН НУТГИЙН ӨМЧИТ 85 ХУУЛИЙН ЭТГЭЭД БҮРТГЭГДЛЭЭ

2014-08-27 12:01
Аймгийн ИТХ-ын дэргэд Орон нутгийн өмчийн албыг байгуулснаар орон нутгийн өмчийн хадгалалт хамгаалалт, бүртгэл, эзэмшилтийн хяналт сайжирлаа. ОНӨАлба 2014 оны эхний хагас жилд 29 ажил төлөвлөн тусгаснаас 25 ажлыг хийж, 86,2 хувийн гүйцэтгэлтэй ханган биелүүллээ. Аймгийн хэмжээнд 85 орон нутгийн өмчит хуулийн этгээдийн 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө бүртгэгдсэн ба шинээр Орон нутгийн өмчийн алба, Барилга захиалагчийн алба, Худалдан авах ажиллагааны алба, Үйлдвэр технологийн парк зэрэг орон нутгийн өмчит 7 байгууллага нэгтгэлд хамрагдлаа.  Зөвхөн тайлант онд 19 тэрбум төгрөгийн хөрөнгө нэмэгдэж бүртгэгдлээ. Үүнээс 67,611,234,621.40 төгрөгний барилга байгууламж, 2,793,941,460.99 төгрөгний тээврийн хэрэгсэл, 12,933,448,811.02 төгрөгний машин тоног төхөөрөмж, 1,593,154,389.25 төгрөгний тавилга эд хогшил, 10,411,636,256.00 төгрөгний дуусаагүй барилга байгууламж, 49,256,986.08 төгрөгний биет бус хөрөнгө, 22,083,734,810.96 төгрөгний бусад үндсэн хөрөнгө, 648,681,675,12 номын фонд, 1,700,000.00  төгрөгний түүх соёлын дурсгалт зүйлс бүртгэгдсэн байна.
 2014 оны эхний хагас жилд орон нутгийн өмч ашигласан төлбөр, өмч борлуулсаны орлогоор 14 сая төгрөгийн орлого оруулав. Үүнээс орон нутгийн актлагдсан өмч хөрөнгө борлуулсанаас 6 сая төгрөг, орон нутгийн өмч ашигласны төлбөрөөр 8 сая төгрөгний орлого тус тус орсон байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар өмчийн хадгалалт, хамгаалалт, хөдлөл өөрчлөлт, шилжихтэй холбоотой 12 асуудлыг хэлэлцүүлэн 10 тогтоол шийдвэр гаргууллаа.
Аймгийн ИТХ-ын 2013 оны 78 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор байгууллагуудын сул чөлөөтэй талбай, цайны газруудын ашиглагчийн сонгон шалгаруулалтыг явуулж, өмч ашиглуулах гэрээг шинээр байгууллаа. Гэрээ байгуулан өмч ашиглагчтай болсноор орон нутагт төсвийн орлогод орох орлого урьд жилүүдийнхээс нэмэгдэх боломж бүрдлээ.
ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар ӨХБЗ-д эрх нь шилжиж ирсэн асуудлаар 2014 оны 3-р сарын 25-ны өдөр аймгийн ӨХБЗ-ийн хурлыг хийж, 3 удаагийн дуудлага худалдаагаар худалдагдан борлогдоогүй /оролцогч ирээгүй/ 2013 оны 5-р сарын 10-ны ИТХ-ын Тэргүүлэгчдийн 45-р тогтоолоор актлагдан худалдах шийдвэр гарсан 13 тээврийн хэрэгслийг зөвлөлийн гишүүд газар дээр нь үзэж танилцан, 7 тээврийн хэрэгслийг хүсэлт гаргасан иргэдэд нь худалдан борлуулж, бусад тээврийн хэрэгслийг Дархан Төмөрлөгийн үйлдвэрт хаягдал төмөрт тушаах нь зүйтэй гэсэн шийдвэр гарган хэрэгжүүлэх ажлыг зохион байгууллаа.
Аймгийн ИТХ-ын даргын удирдамжийн дагуу шалган танилцах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж, 2013 онд хийгдсэн зөвлөх үйлчилгээ /зураг, төсөв/ сумдын хөгжлийн сангаар хийгдсэн ажлууд, сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулалт эргэн төлөлтийн байдалдтай танилцаж, бүх сумдад ажиллаж өмчийн холбогдолтой асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.
ӨМЧИЙН АЛБАНААС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
  ОНӨАлбанаас орон нутгийн өмчийн ХК, ХХК, ААТҮ газруудын гүйцэтгэх удирдлагууд болон ТУЗөвлөлийн гишүүдэд “Компанийн засаглал” гэрчилгээ олгох сургалтыг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран зохион байгууллаа. Мөн 2013 оны улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын ажилд оролцсон аж ахуйн нэгжүүд, компаниудыг хамруулсан “Бүтээн байгуулалт - Хөрөнгө оруулалт” сургалтыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, ОНӨАлбанаас цаашид баримтлах бодлогын талаар гүйцэтгэгч компаниудад заавар зөвлөгөө өгч, бодлогоо тодорхойллоо.


2014-08-27 12:01

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд