Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

2017-09-01 14:59
2017-2018 оны хичээлийн шинэ жилийн анхны хонхны дуу цангинаж, эрдмийн их баярын нээлт эхэллээ.
Сэтгэл догдлуулсан, гэгээлэг баярын өдрийг тохиолдуулан өнөөдөр /2017.09.01/ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Эрдэнэбат, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ нийт Төлөөлөгчид нээлтийн үйл ажиллагаанд оролцож, эрдмийн их аянд хөл тавьж бяцхан хүүхдүүд болон багш сурган хүмүүжүүлэгчдэд баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. 


2017-09-01 14:59
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Од цогцолбор, 7 дугаар цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, баяр хүргэв.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийг дарга Р.Тунгалаг-Эрдэнэ Дархан Эмпати сургуулийн нээлтэд оролцож баяр хүргэв

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Цэндсүрэн, А.Янжмаа , М.Жаргалсайхан тойргийнхоо бага ангийн сурагчдад Монгол-Японы аз жаргалын нийгэмлэг ТББ -тай хамтран хичээлийн хэрэглэл гардуулж сурлагын амжилт хүслээ.

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч А.Янжмаа Д.Наранчимэг эрхлэгчтэй 6 дугаар цэцэрлэгийн нээлтэд оролцож, хамт олонд баярын мэнд хүргэв

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Батжаргал 22 дугаар цэцэрлэг болон Шинэ алхам цэцэрлэгийн нээлтэд оролцож баяр хүргэв.


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд