Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ ТУРШИЛТЫН ТАЛБАЙГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДЭМЖИВ

2017-12-18 10:26
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд /2017.12.15/ Хөгжлийн бодлогын хэлтсээс “Улсын тусгай хэрэгцээнд авах газрыг дэмжих тухай” асуудлыг танилцуулсан юм.
Ургамал, Газар Тариалангийн Хүрээлэн, Гео-Экологийн хүрээлэнгүүд шинжлэх ухаан, технологийн сорилт туршилтын зориулалтаар Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах 3 нэгж талбар бүхий 93.3 га, Орхон сумын нутаг дэвсгэрт байрлах 4 нэгж талбар бүхий  12.93 га, Хонгор сумын нутаг дэвсгэрт байрлах 23 нэгж талбар бүхий  1231.6 га, Гео-экологийн хүрээлэнгийн Орхон сумын нутаг дэвсгэрт байрлах 3 нэгж талбар бүхий 7.6 га газруудыг Улсын тусгай хэрэгцээнд авах тухай саналыг Тэргүүлэгчид дэмжив.


2017-12-18 10:26

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд