Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ИЙН ХУРЛААР “ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ” АЯНЫ ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАВ

2017-11-16 10:58

Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-ийн хурал болж /2017.11.15/ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Иргэн таны төлөө“ аяны үйл ажиллагааны явцтай танилцлаа.

            Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ” 45 хоногийн аяныг хэрэгжүүлж байна.

            Аяны хүрээнд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурах явдалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, шинээр батлагдсан хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлан тайлбарлан таниулж, өсөх хандлагатай байгаа хүний амь насыг хөнөөх, хүчиндэх, дээрэмдэх, гэр бүлийн хүчирхийлэл, иргэдийн өмчийг хулгайлах зэрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилготой бөгөөд уг зорилгын хүрээнд шинээр батлагдсан хууль тогтоомж болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, авилгатай тэмцэх чиглэлээр сургалт явуулах, “Бид үе тэнгийн сургагч” бэлтгэх, Нийтийн эргүүлийг хуваарийн дагуу явуулах, иргэдийн сайн дурын оролцоонд тулгуурлан урамшуулалт эргүүлийг ажиллуулах, нээлттэй шүүх хурлыг зохион байгуулах, хэлэлцүүлэг, Ногоон гэрэл цагаан шугам тэмцээн хяналт шалгалт хийх, хэлэлцүүлэг, телевизийн шууд нэвтрүүлэг, уралдаан, тэмцээн зохион байгуулах, “Нийтийн эргүүл”, “Урамшуулалт эргүүл”, “Хамтарсан баг” ажиллуулах, уламжлалт “Оюутан цагдаа”, “Сургуулийн цагдаа” зэрэг 20 гаруй арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.  

            Аяны хүрээнд бага насны хүүхдийг зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадал эзэмшүүлэх зорилгоор “Ногоон гэрэл – Цагаан шугам” тэмцээн, Иргэний танхимтай хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, эрсдлийг бууруулах нь” нээлттэй хэлэлцүүлэг зэрэг ажлуудыг явуулсан бөгөөд мөн “Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа”, “Зөрчлийн тухай хууль”, “Галт зэвсэг эзэмшигч иргэн, хуулийн этгээдэд”, “Аюулгүй интернетийг хүүхдүүдэд”, “Таслан сэргийлэх арга хэмжээний тухай”, “Зөрчил шалган шийдвэрлэх”, “Гэмт хэрэг гэж юу вэ”, “Зөрчлийн тухай хууль”, “Өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авч шийдвэрлэх талаар”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай”, “Эрүүгийн хуул” гэсэн 11 төрлийн гарын авлага, тараах материалыг иргэдэд хүргэжээ.

            Түүнчлэн “Урамшуулалт эргүүл” , “Нийтийн эргүүл”-ийг ажиллуулж, мөн Цагдаагийн газраас хариуцан согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг цэгүүдэд “Зөвшөөрөл”, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Бүртгэл”, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор “Хурд”, “Согтуу”, “Халтиргаа гулгаа”, хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх “Хяналт” хэсэгчилсэн болон нэг бүрчилсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөгөө, удирдамж гарган ажиллаж байгаа тухай Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг мэдээлэв.


2017-11-16 10:58


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд