Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАН СУМЫН БҮХ БАГУУДАД “ИРГЭНИЙ ТАНХИМ СОНСОЖ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2017-05-29 14:28
Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, ЗДТГ хамтран Дархан сумын 18 багт “Иргэний танхим сонсож байна” нээлттэй хэлэлцүүлгийг 6 дугаар сарын 02-16-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. 
Уг хэлэлцүүлгээр “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2017-2020 оны  мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн 300 хоногийн ажлын тайлан”-г танилцуулах бөгөөд Баг тус бүрт хийгдэж байгаа болон хийгдэхээр төлөвлөсөн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын талаарх мэдээллийг өгөх юм.
Мөн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, газар дээр нь хариултыг нь өгөх, шийдвэрлэх боломжийг хангахаар зорьж байна. 
“Иргэний танхим сонсож байна” нээлттэй хэлэлцүүлгийн хуваарийг та бүхэнд танилцуулъя. 6 дугаар сарын 2-нд Дархан сумын 1-3 дугаар багийн иргэд Багийн төвд, 6 дугаар сарын 5-нд 4, 5, Өргөө, Малчин багийн иргэд МСҮТ-ийн хурлын танхимд, 6 дугаар сарын 7-нд 6, 7, 8 дугаар багийн иргэд Энэрэл цогцолбор сургуулийн хурлын танхимд, 6 дугаар сарын 9-нд 9, 10 дугаар багийн иргэд ОИЦ сургуулийн А байрны хурлын танхимд, 6 дугаар сарын 12-нд 11, 12 дугаар багийн иргэд 9 дүгээр сургуулийн хурлын танхимд, 6 дугаар сарын 14-нд 13, 14, 16 дугаар багийн иргэд Од цогцолбор сургуулийн Б байрны хурлын танхимд, 6 дугаар сарын 16-нд 15 дугаар багийн иргэд Од цогцолбор сургуулийн В байрны хурлын танхимд тус тус хүрэлцэн ирж, Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлэгт оролцон, орон нутгийн цаашдын бүтээн байгуулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтөд өөрийн санал бодлыг илэрхийлэхийг урьж байна. 


2017-05-29 14:28

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд