Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ИРГЭНИЙ ТАНХИМ СОНСОЖ БАЙНА” ЯВУУЛЫН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ДАРХАН СУМЫН 13, 14, 16 ДУГААР БАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-06-15 19:12
Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, ЗДТГ хамтран “ИРГЭНИЙ ТАНХИМ СОНСОЖ БАЙНА” явуулын хэлэлцүүлгийг Дархан сумын багуудад 6 дугаар сарын 02-16-ныг хүртэл хэсэгчлэн зохион байгуулж байна.
Өнгөрсөн хугацаанд Дархан сумын 1-3 дугаар баг, 4, 5, Өргөө, Малчин баг, 6, 7, 8 дугаар баг, 9, 10 дугаар баг, 11, 12 дугаар багуудад тус тус зохион байгуулсан бол энэ удаа /2017.06.14/ Дархан сумын 13, 14, 16 дугаар багийн иргэдийг хамруулан зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, тухайн багуудаас аймаг, сумын ИТХ-д сонгогдон ажиллаж буй Төлөөлөгчид, аймгийн ЗДТГ-ын харьяа хэлтэс, агентлагийн удирдлагууд, мөн Дархан сумын ИТХ, ЗДТГ-ын удирдлагууд оролцов.
Уг хэлэлцүүлгийн үеэр Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баясгалан “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 300 хоногийн ажлын тайлан”-г иргэдэд танилцуулсан юм.
“Миний гэр-Манай байр” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд Дархан сумын Өргөө, 4, 9, 10, 12, 14, 16 дугаар багийн нийтийн орон сууцны орцны   65ширхэг хаалга, Дархан сумын 12,13,14, 16дугаар багийн нутаг дэвсгэрийг бүрэн камерийн системд шилжүүлэх ажлыг 40.0 сая төгрөгөөр, Дархан сумын 18-н хэсгийн байцаагч нарт зөөврийн компьютер, энгэрийн камер, радио станциар хангах зэрэг хэд хэдэн ажлыг төлөвлөсөн байна.
Мөн үеэр тус багийн иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонсож, хэрхэн шийдвэрлэх тухай санал солилцсон юм. 
Баг бүр өөр өөрийн онцлогтой, тухайлбал гэр хорооллын багууд гэрэлтүүлэг, зам, төвийн шугамд холбох зэрэг санал, хүсэлтүүд зонхилдог бол байшин хорооллын иргэд камеруулалт, орон сууцны, хороолол доторх замын шинэчлэл, СӨХ зэрэг асуудлуудыг тогтмол хөндөж байна.
Тухайлбал Дархан сумын 13, 14, 16 дугаар багт Дархан-Ус суваг ХК-ийн ажилчид шугам хоолой засварлах явцдаа  солих явцдаашинээр баригдсан машины зогсоолыг эвдсэнд иргэд бухимдаж байгаагаа илэрхийлээд, эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, хөнгөлттэй үний жороо олгодог эмийн үйлчилгээг улам боловсронгуй болгох, жишиг хорооллын хүрээнд хийгдсэн хүүхдийн тоглоомын талбайн ашиглалт хамгаалалтыг эзэнжүүлэх зэрэг саналуудыг гаргасан бөгөөд аймгийн удирдлагуууд асуулт бүрт тодорхой хариултуудыг өгч байлаа.

Мөн иргэдийн зүгээс бүтээн байгуулалтын ажлыг хүлээж авахдаа иргэдийн төлөөллийг оролцуулах саналыг гаргасан юм.

 

2017-06-15 19:12


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд