Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэж, 1000 зул өргөв

2014-09-10 15:00
     Дархан-Уул аймгийн ЦАУЗБСК –оос хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн арга хэмжээг Хараагийн Дарь эх ламын Гэцог даржаалин хийдэд зохион байгууллаа.
       Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ЦАУЗБСК-ийн дарга Ч.Цэндсүрэн, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ЦАУЗБСК-ийн нарийн бичгийн дарга  Р.Тунгалаг-Эрдэнэ, Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа, Тангуулын газрын дарга А.Болдбаатар, аймгийн НХХ-ийн дарга Төмөрпүрэв, аймгийн МТА-ны дарга Н. Мөнхбаяр нар оролцов.
        Монгол Улс жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж ирснээс хойш 19 жил болж байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажиллагаа 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс эхэлж, энэ хугацаанд 30 мянга гаруй иргэний нэр төрийг сэргээж, цагаатгасан гэж аймгийн ЦАУЗБК-ийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ арга хэмжээний үеэр онцлов.
       Аймгийн салбар комисс нөхөн олговор авахаар нэхэмжлэл гаргасан хүмүүст эрх зүйн туслалцаа үзүүлж, өргөдөл гомдлыг хугацаанд нь барагдуулж , нийт 295 нэхэмжлэгчид 271,5 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ. Түүнчлэн гэр орон сууцаа хураалгуулсан өөрийн гэсэн орон гэргүй 5 хүнд, гэр орон сууц худалдан авахад нь зориулж буцалтгүй тэтгэмж олгожээ.
       Аймгаас нөхөх олговор авсан хэлмэгдэгсэдийн гэр бүл, ач зээ нарын судалгааг нарийвчлан гаргаж, амьдрал ахуйтай нь танилцаж ганц бие, өндөр настай  50 гаруй хүнийг түлээ, нүүрсний хөнгөлөлтөнд хамрууллаа. 
     Энэ өдөр Хараагийн Дарь эх ламын Гэцог даржаалин хийдийн Да лам Д.Базаррагчаа тэргүүтэй лам нар Улстөрийн хилс хэрэгт шийтгэгдэн амиа алдсан мянга мянган жирийн монгол иргэдийн хойчийн буяныг даатган, ном хурлаа. Аймгийн удирдлагууд, хэлмэгдэгсэдийн ар гэрийнхэн хэлмэгдэгсэгдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, 1000 зулыг өргөсөн юм. Түүнчлэн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн хэлмэгдэгсэдийн үр хүүхэд, ач,зээ нарт гарын бэлэг гардуулан өглөө.
        Энэ жилийн арга хэмжээнд хэлмэгдэгсэдийн ар гэр болох нийт 80 гаруй иргэн оролцсон.

     Дашрамд сонирхуулахад: Дархан-Уул аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн арга хэмжээг 2012 онд улс төрийн хилс хэрэгт “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж, хэлмэгдэгсэдийн төгөлд мод тарьсан бол 2013 онд аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд уулзалт ярилцлага хэлбэрээр зохион байгуулж, хэлмэгдэгдсэдийн ар гэрийнхэний санал хүсэлтийг сонссон байна. Харин өнөө жил ийнхүү Хараагийн Дарь эх ламын Гэцог даржаалин хийдэд зохион байгуулж, хэлмэгдэгсэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, ном хуруулахын зэрэгцээ 1000 зул өргөлөө.



2014-09-10 15:00

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд