Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Орон нутгийн өмч эзэмшүүлэх гэрээний загвар, журам

2015-04-23 08:39
     Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хурлаар Орон нутгийн өмч эзэмшүүлэх гэрээний загвар, журмыг хэлэлцэн батласан юм. Тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, өмч эзэмшигчтэй гэрээ байгуулж ажиллахыг Орон нутгийн өмчийн албаны дарга Д.Батсүхэд үүрэг болгов.




          ОРОН НУТГИЙН ӨМЧ ЭЗЭМШҮҮЛЭХ ГЭРЭЭ

 20...  оны .. сарын .. -ны өдөр                                                                                   №                                                                                 Дархан

                                                    
                 НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1     НЭГ ТАЛААС: Орон нутгийн өмчийн албыг төлөөлж албаны дарга  ажилтай  .................................., НӨГӨӨТАЛААС................................................        байгууллагад................................................. ажилтай ...............................................................нар Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Авилгалын эсрэг хууль, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд орон нутгийн  өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх түр журмыгүндэслэн харилцан тохиролцсоны дагуу энэхүү гэрээг дор дурдсан нөхцөлөөр байгуулав.
1.2  Энэхүү гэрээний зорилго нь Орон нутгийн өмчит.......... ........................./цаашид өмчэзэмшигч байгууллага гэх/, түүнд бодлого, чиг үүргээр харьяалагдах бие даасан нэгжийн бүртгэлд байгаа эд хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх болон төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулсан байдалд холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актын хүрээнд хяналт тавих, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбогдон үүсэх талуудын харилцааг зохицуулах,эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино.

                     ХОЁР. Орон нутгийн өмчийн албаны эрх, үүрэг

2.1 .............................................................  түүний бодлого, чиг үүргээр харьяалагдах бие даасан нэгжийн .....................            оны /жилийн,хагас жилийн санхүүгийн тайлан тэнцэлд тусгагдсанүндсэн хөрөнгийг актаар хүлээлгэнөгч, гэрээнд хавсаргана.  Үүнд:
  Хуулийн этгээдийн ерөнхий мэдээлэл                                   /ТӨХ-1/
  Байгууллагын эзэмшил/ашиглах/газрын бүртгэл                    /ТӨХ-2/
  Барилга байгууламжийн бүртгэл                                            /ТӨХ-3/
Байгууллагын мэдлийн нийтийн эзэмшлийн байгууламжийн бүртгэл ''                                    
                                                                     /ТӨХ-4/
  Машин тоног төхөөрөмжийн бүртгэл                                     /ТӨХ-5/
  Тээврийн хэрэгслийн бүртгэл                                                 /ТӨХ-6/
  Тавилга эд хогшил, бусад үндсэн хөрөнгийн бүртгэл              /ТӨХ-7/
  Үндсэн сүргийн мал амьтдын бүртгэл                                     /ТӨХ-8/
           Худаг услалтын системийн бүртгэл                                        /ТӨХ-9/         
           Оюуны өмчийн бүртгэл                                                          /ТӨХ-10/
    Үндсэн хөрөнгийн хөдлөл, өөрчлөлтийн 20...оны жилийн дэлгэрэнгүй мэдээ     /ТӨХ-11/
2.2.Орон нутгийн өмчийн албанаас өөрийн эрхийг хэрэгжүүлэх болон өмч эзэмшигч байгууллага, түүнд бодлого, чиг үүргээр харьяалагдах бис даасан нэгжээс хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь шаардлагатай гэж үзсэн мэдээллийг цаг тухайд иь хүргүүлж байна.
2.3.Өмч эзэмшигч байгууллагаас үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэчлэх, их засвар, хөрөнгө оруулалт хийх талаар ирүүлсэн саналыг судалж шийдвэрлэнэ.
2.4.Орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, бусдад худалдах, шилжүүлэх, данс бүртгэлээс хасах талаар өмч эзэмшигч байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэж бислэлтэд нь хяналт тавина.
2.5  Орон нутгийн өмчийн эзэмшилт ашиглалт, хадгалалт, хамгаалалт, захиран зарцуулалт, бүртгэлд хяналт тавьж, холбогдох бусад байгууллагатай хамтран болон дангаараа шалгалт хийнэ. Хэрэв өмч эзэмшигч байгууллага гэрээнд заасан үүргээ бислүүлээгүй, өмчид тавих хяналтыг сулруулж, түүнийг үрэгдүүлэх нөхцөл бүрдүүлсэн, өмч хөрөнгийг зохих газрын зөвшөөрөлгүй худалдсан, данс бүртгэлээс хассан, хандивласан, барьцаалсан, түрээслүүлсэн тохиолдолд гэрээг цуцлах, удирдлагыг өөрчлөх тухай шийдвэр гаргах эсхүл саналаа холбогдох газруудад тавьж шийдвэрлүүлэх арга хэмжээ авна. Шаардлагатай гэж үзвэл хуулийн байгууллагад шилжүүлнэ.
2.6  Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, эзэмшилт ашиглалтад тавих хяналтын ажилд шаардлагатай бичиг баримт, мэдээ судалгааг холбогдох байгууллага албан тушаалтнаар гаргуулж авна. Тайлан мэдээг гаргаж өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хожимдуулсан, санаатайгаар буруу гаргасан бол холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцно.
2.7  Өмч эзэмшигч байгууллагын орон нутгийн өмч эд хөрөнгийг ашиглуулах гэрээг хянан баталгаажуулна.Орон нутгийн өмчийг ашиглах, захиран зарцуулахтай холбогдуулж иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг шалгах, шаардлагатай тохиолдолд тодорхой албан тушаалтан, бусад этгээдээс тайлбар, тодорхойлолт гаргуулна.
2.8  Өмч эзэмшигч байгууллагын үйл ажиллагааг зогсоох, татан буулгах, бусад хэлбэрээрөөрчлөн зохион байгуулахад орон нутгийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх эрхтэйгээр оролцоно.

                          ГУРАВ................................................ байгууллагын эрх, үүрэг

3.1  Өмч эзэмшигч байгууллага нь өөрийн мэдэлд буй эд хөрөнгийг Монгол улсын хууль тогтоомж, байгууллагын дүрэмдээ нийцүүлэн үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу эдэлгээний хугацаа, ашиглалтын горимыг чанд мөрдөн ариг гамтай эзэмшин ашиглана.Төрийн өмчийн хорооны 2010 оны 2 сарын 4-ний өдрийн 36 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан жилийн мэдээг заасан хугацаанд гаргаж Орон нутгийн өмчийн албанд  ирүүлнэ.
3.2  Байгууллагын эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдалд өдөр тутам тавих хяналтыг зохион байгуулж, эд хөрөнгийн дотоодын тооллогыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан журам, хугацааны дагуу явуулж, түүний үнэн зөвийг болон эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтын байдлыг Орон нутгийн өмчийн албаны өмнө бүрэн хариуцна.
3.3  Санхүүгийн анхан шатны бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу хөтөлнө.
3.4  Эрх бүхий байгууллагаас үндсэн хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргасан тохиолдолд холбогдох дүрэм, зааврын дагуу тухай бүр шинэчлэн үнэлгээ хийж бүртгэлд тусгана.
3.5  Шинээр үндсэн хөрөнгө олж авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу Орон нутгийн өмчийн албанаас зөвшөөрөл авна. Хандив, бэлэглэлийн хэлбэрээр өгсөн үндсэн хөрөнгийг бүртгэлд авч, шинээр бүртгэсэн болон данснаас хассан хөрөнгийг тухайн жилийн эцэст өмчийн мэдээллийн санд оруулж баталгаажуулна.
3.6  Худалдан авах бараа, ажил үйлчилгээний төсөвт өртөгөөс хамааруулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн дагуу Засгийн газраас тухай бүрд нь тогтоосон босго үнийг баримтлаж худалдан авах ажиллагааны хэлбэрийг тогтоон худалдан авалтад мөрдөж ажиллана.
3.7  Өмч эзэмшигч байгууллагын дарга захирал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу байгууллага дээрээ Өмч хамгаалах байнгын зөвлөл байгуулж ажиллуулна.
3.8  Эд хөрөнгийг өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас эвдэж гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон, үрэгдүүлж алга болгосон ажилтан, албан хаагчид холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулан учирсан хохирлыг нөхөн төлүүлж энэ тухай Орон нутгийн өмчийн албанд албан ёсоор мэдэгдэж байна.
3.9  Байгууллагын дарга захирал/ өмч хамгаалах байнгын зөвлөлийн гаргасан дүгнэлтийг үндэслэн эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан, осол гэмтэлд өртсөний улмаас зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тогтоогдсон эд хөрөнгийг худалдах, шилжүүлэх, акт тогтоон устгах зэрэг асуудлыг Орон нутгийн өмчийн албанд тавьж шийдвэрлүүлнэ.
3.10  Үндсэн хөрөнгийг худалдан борлуулсны орлогыг Орон Нутгийн Өмчит хуулийн этгээдэд хөрөнгө олж авах, эзэмших, ашиглах, худалдах, шилжүүлэх, актлах журмын дагуу шийдвэрлэнэ. Үндсэн хөрөнгө борлуулсны орлогыг урсгал зардлыг санхүүжүүлэхэд ашиглахыг хориглоно.
3.11  Өмч эзэмшигч байгууллага нь эд хөрөнгө актлах, данс бүртгэлээс хасах, акталсан хөрөнгийг хоёрдогч түүхий эд болгон ашиглах талаар гарсан Аймгийн Иргэдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоол шийдвэрийн биелэлтийг гэрээ дүгнэхээс өмнө Орон нутгийн өмчийн албаны тухайн асуудлыг хариуцсан нэгжид ирүүлж, Орон нутгийн өмчийн бүртгэлийн программ хангамжийн мэдээллийн баазад тусгуулах арга хэмжээ авсан байна.
3.12 Илүүдэлтэй байгаа эд хөрөнгийг бусдад ашиглуулах тохиолдолд Орон нутгийн өмчийн албаны зөвшөөрлийг үндэслэн шийдвэрлэх бөгөөд талбайн түрээсийн орлогын 20 хувийг /Орон нутгийн өмчийн алба /-ы төрийн сан банк  190051010 тоот дансанд cap бүр төвлөрүүлнэ.
3.13 Өөрийн болон бодлого, чиг үүргээр харьяалагдах бие даасан нэгжийн барилга байгууламжид өргөтгөл, их засвар хийх тохиолдолд Орон нутгийн өмчийн албанаас болон холбогдох бусад байгууллагаас зөвшөөрөл авна.
3.14 Өмч эзэмшигч байгууллага нь эзэмшиж буй барилга байгууламжид хийсэн урсгал болон их засварын тайлан мэдээг Орон нутгийн өмчийн албанд ирүүлж зохих журмын дагуу баталгаажуулна.

              ДӨРӨВ. Гэрээ байгуулагч талуудын харилцан хүлээх үүрэг, хариуцлага
 
4.1 Энэхүү гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдож үүссэн аливаа асуудлын талаар хоёр тал харилцан зөвлөлдөнө.
4.2 Гэрээний биелэлтийг тайлант оны эцэст тухайн байгууллагын төлөвлөгөө, гүйцэтгэл, санхүүгийн тайлан тэнцэл, холбогдох бусад мэдээллийг үндэслэн хоёр тал харилцан хэлэлцэж дүгнэнэ.
4.3 Өмч эзэмшигч байгууллагын удирдлага солигдсон тохиолдолд энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсхүл гэрээг шинэчлэн байгуулах талаар шинээр томилогдсон удирдлага шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор Орон нутгийн өмчийн албанд мэдэгдэнэ. Орон нутгийн өмчийн алба нь хөрөнгийн ашиглалт, чанар, үр ашгийн үзүүлэлтийг тодорхойлж, хөрөнгийг актаар хүлээлцүүлж, гэрээг шинээр байгуулна.
4.4 Гэрээ байгуулагч талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй бол нөгөө тал нь уг үүргийг гүйцэтгэхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох хууль тогтоомж, гэрээнд заасны дагуу буруутай этгээд нь хариуцлага хүлээнэ.
4.5 Гэрээгээр тодорхойлсон заалт нь талуудын хууль ёсоор хүлээх хариуцлагыг өөрчлөх үндэслэл болохгүй.

                TAB. Бусад зүйл

5.1 Энэхүү гэрээ нь түүнд хоёр тал гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
5.2 Өмч эзэмшигч байгууллагыг хувьчилсан, татан буулгасан, бусад хэлбэрээр өөрчлөн зохион байгуулсан тохиолдолд гэрээг цуцалсанд тооцож, үндсэн хөрөнгийн тооллого явуулж тооцоо хийнэ.
5.3  Гэрээнд зөвхөн талуудын тохиролцсоноор нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
5.4 Орон нутгийн өмчийн эзэмшлийн гэрээг хоёр хувь үйлдсэн бөгөөд хувь тус бүр адил хүчинтэй байна.


ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
 
Орон нутгийн өмчийн                                           .................-ын захирал........../.........../
албаны дарга................./............/                          нягтлан бодогч................../............./



ОРОН НУТГИЙН ӨМЧИЙГ ЭЗЭМШҮҮЛЭХ ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭХ
ЖУРАМ        

 


1.    Орон нутгийн өмчийг эзэмшигч байгууллагаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, хөрөнгийн хөдөлгөөнийг зохих журмын дагуу данс бүртгэлд тусгах, түүнчлэн орон нутгийн өмчийн талаар Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, холбогдох бусад байгууллагаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, орон нутгийн өмчийн эд хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, өгөөжийг дээшлүүлэх талаар гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэхэд энэхүү журмын зорилго оршино.
2.    Энэ журмыг Орон нутгийн өмчийн албатай Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулсан хуулийн этгээд мөрдөх бөгөөд тухайн хуулийн этгээд үндсэн хөрөнгийн хөдөлгөөний дэлгэрэнгүй тайланг нэгтгэлийн хамт Орон нутгийн өмчийн албанд ирүүлнэ.
3.    Орон нутгийн өмчит хуулийн этгээд Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээг дүгнэхэд дор дурдсан бэлтгэлийг хангана.
    а.Үндсэн хөрөнгөд гарсан өөрчлөлт, хөдөлгөөний дэлгэрэнгүй тайланг хавсралт хүснэгтийн дагуу гаргаж бэлтгэсэн байна /маягт ТӨХ-11/. Үндсэн хөрөнгийн хөдөлгөөний судалгаанд тухайн хөрөнгийг олж авах, данснаас хасах, шилжүүлэхтэй холбоотой шийдвэрийн он, сар, өдөр, дугаар, хэрэгжүүлсэн байдал, үр дүнг бүртгэлд тусгасан талаарх тайлбарыг гаргаж цахим хэлбэрээр бэлтгэнэ.
    б.Дотоодын тооллогын дүнгээр орон нутгийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт хамгаалалтын талаар дүгнэлт гаргаж, бүртгэлд тусгаагүй хөрөнгийг бүртгэлд тусгах, дутагдсан хөрөнгийг нөхөн төлүүлэх, илүүдэл болон цаашид ашиглах боломжгүй болсон үндсэн хөрөнгийг шилжүүлэх, худалдах, актлах зэрэг саналыг бэлтгэсэн байна./маягт ТӨ-9, маягт ТӨ-10, маягт ТӨ-11, маягт ТӨ-12/
в.Өмч хамгаалах байнгын зөвлөл тухайн жилд хийсэн ажлынхаа дүнг нэгтгэн тайлан гаргасан байна.
    г.Шинээр газар эзэмшиж эхэлсэн бол газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийн хуулбарыг, үл хөдлөх хөрөнгө олж авсан бол барилга байгууламжийн хувийн хэргийг нэмж бүрдүүлнэ.
4.Тухайн тайлангийн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламж, төсөл хөтөлбөр, хандивын хүрээнд бий болсон үндсэн болон эргэлтийн хөрөнгө, их засварын гүйцэтгэл зэрэгтэй холбогдсон баримт материалыг нэгтгэн бэлтгэнэ. /маягт ТӨ-6, маягт ТӨ-7, маягт ТӨ-8.1, маягт ТӨ-8.2/. Дуусаагүй барилгын жилийн мэдээг маягт ТӨ-1, биет бус хөрөнгийн жилийн мэдээг маягт ТӨ-3, Үнэт зүйлсийн жилийн мэдээг маягт ТӨ-5-ын дагуу тус тус гаргана.
5. Орон нутгийн өмч эзэмшүүлэх гэрээг дүгнэх явцад гэрээ дүгнэх ажлын хэсэг шаардлагатай гэж үзвэл байгууллагын санхүүгийн тайлан, хөрөнгийн бүртгэлтэй танилцах, газар дээр нь ажиллан орон нутгийн өмчийн хөрөнгийн ашиглалт, хадгалалт, эзэмшилтийн байдлыг шалгана.
6.Санхүүгийн тайланд тусгагдсан үндсэн хөрөнгийн ашиглалт, түрээс /маягт ТӨ-4/, хөрөнгийн хөдөлгөөний судалгаа, Өмч хамгаалах байнгын зөвлөлийн тайлан болон бусад холбогдох баримт материалыг харьцуулан судалж тэдгээрийг гэрээний биелэлт дүгнэхэд ашиглана.
6.1 Гэрээ дүгнэх ажлын хэсэг орон нутгийн өмч эзэмшлийн гэрээний биелэлтийн ерөнхий үнэлгээг гүйцэтгэлийн болон үр дүнгийн үнэлгээний нийлбэрээр тодорхойлно. Гэрээний биелэлтийг дүгнэхэд:
    а.Үндсэн хөрөнгийн хөдөлгөөн хууль тогтоомж, холбогдох журмын дагуу хийгдсэн эсэхийг хянан үзэж үнэлэлт дүгнэлт өгнө.
    б.Гэрээ дүгнэх ажлын хэсэг/мэргэжилтэн/ тухайн байгууллагын газар эзэмшлийн болон нийтийн эзэмшлийн хөрөнгийг бүртгэлд тусгасан байдал, түүний ашиглалт болон бусад үндсэн хөрөнгийн байдалд үзлэг хийж, шаардлагатай тохиолдолд түүвэрчилсэн тооллого-шалгалт хийнэ.
    в.Байгууллагын Өмч хамгаалах байнгын зөвлөлийн ажилтай танилцаж үнэлэлт дүгнэлт өгнө.
    г.Барилга байгууламжийн байр талбайн ашиглалт, түрээсийн гэрээний биелэлтийг шалгаж дүгнэлт өгнө.
    е.Тухайн байгууллага нь өөрт үндсэн хөрөнгийн хөдөлгөөн, өөрчлөлт, нэмэгдсэн хөрөнгөтэй холбоотой бүрдүүлсэн баримт материал, жилийн эцсийн санхүүгийн тайлан зэргийг нэгтгэж орон нутгийн өмчийн мэдээлийн сангийн хавтаст материал болгон бүрдүүлж өгнө.
    7. Гэрээний биелэлтийг  үнэлэх аргачлал
    7.1 Гэрээний биелэлтийг энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан үзүүлэлтийн дагуу үнэлж дүнг нэгтгэж, хувиар тооцож гаргана.
7.2 Гэрээний биелэлтийг дүгнэсэн тухай танилцуулга үйлдэж холбогдох баримт материалыг хавсаргана.
7.3 Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээний биелэлтийн дүнгээр байгууллагын удирдлагын багт бүрэн хангалттай, хангалттай, хангалтгүй гэсэн нэгдсэн үнэлгээ өгнө. Шаардлагатай гэж үзвэл тухайн байгууллагын дарга, нягтлан бодогч нарт тус тусад нь үнэлгээ өгч болно.
7.4 Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээний биелэлтийг дүгнэх ажлыг Орон нутгийн өмчийн алба , тухайн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүү, бүртгэл хариуцсан мэргэжилтэний оролцоотой гүйцэтгэх бөгөөд байгууллагын эзэмшилд байгаа үндсэн хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт хамгаалалтын байдалд үнэлэлт, дүгнэлт өгөхдөө Аудитын байгууллагаар баталгаажсан санхүүгийн тайлан тэнцэлийг үндэслэнэ.
7.5 Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээг дүгнэхдээ Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Авилгалын эсрэг хууль болон тухайн жилийн Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл, заалт, Төрийн өмчийн хорооны тогтоол, шийдвэрийг удирдлага болгоно.
         8. Хавсралт хүснэгтийг дүгнэх аргачлал
8.1 Өмч эзэмшүүлэх гэрээний биелэлтийг дүгнэж хавсралтын дагуу тухайн байгууллагад "бүрэн хангалтай "хангалттай "хангалтгүй" гэсэн үнэлгээг өгөхдөө дор дурдсан аргачлалын дагуу дүгнэж хувиар бодож олгох оноог тооцож гаргана. Үүнд:                                                                                           
  а .  Хөрөнгийн хөдөлгөөнийг холбогдох хууль, журмын дагуу хийсэн эсэх;                                      
  б.   Шинээр нэмэгдсэн хөрөнгийг данс бүртгэл, тайлан тэнцэлд тусгасан байдал, эх үүсвэрийн
шийдвэрлэлт;
            в.    Төрийн өмчийн хорооны холбогдох тогтоолын биелэлтийн хэрэгжилт, үр дүнгийн тайлан;
г.  Холбогдох байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлт;
д.  Хөрөнгийн талаар гарсан шийдвэрийн хэрэгжилт;
е.  Хөрөнгийн талаар гарсан шийдвэрийн хэрэгжилтээр гарсан үр дүн;
            ё.    Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хэрэгжилт, Орон нутгийн өмчийн албатай  байгуулсан түрээсийн гэрээний биелэлт, өглөг авлагын тооцоо, төлбөрийн төвлөрүүлэлт;
ж. Тухайн орон нутгийн захиргаатай эдэлбэр газрын талаар байгуулсан гэрээний биелэлт, газар эзэмших эрхийн гэрчилгээний сунгалт;
             з. Нийтийн эзэмшлийн байгууламжийн бүртгэл, тайлан тэнцэлд тусгасан байдал;

и. Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээний 2-ын 2.1-д заасан баримтын бүрдэл, энэхүү журмын 3.1 дах заалтын биелэлт;
й. Журмын хэрэгжилт, биелэлт;
к. Хөрөнгийн хөдөлгөөний дэлгэрэнгүй тайланг журмын хавсралтын дагуу гаргасан байдал.
9. Хариуцлага
9.1.    Орон нутгийн өмч эзэмшигч байгууллага нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, Орон нутгийн өмчид тавих хяналтыг сулруулж, түүнийг үрэгдүүлэх нөхцөл бүрдүүлсэн, өмч хөрөнгийг зохих газрын зөвшөөрөлгүй худалдсан, данс бүртгэлээс хассан, хандивласан, барьцаалсан, түрээслүүлсэн тохиолдолд гэрээг цуцлах, удирдлагыг өөрчлөх тухай саналаа холбогдох газруудад тавьж шийдвэрлүүлэх арга хэмжээ авна. Шаардлагатай гэж үзвэл Авилгалтай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ.
9.2.    Гэрээний үүргийн биелэлтийг "бүрэн хангалттай" ханган биелүүлсэн байгууллагын удирдлагуудыг хамт олон, олон нийтийн өмнө сайшааж урамшуулна.
                                                                           ............оОо.............






2015-04-23 08:39

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд