Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2017 онд 68 удаагийн гадаад харилцааны уулзалт хийсэн байна

2017-11-30 13:48

Дархан-Уул аймаг 2017 онд 68 удаагийн гадаад харилцааны уулзалт хийсэн байна

2017 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 68 удаагийн гадаад харилцааны уулзалт, 6 удаагийн гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийн уулзалт, 13 удаагийн гадаад арга хэмжээг зохион байгуулсан байна. Аймгийн удирдлага, төрийн албан хаагч ах, дүү болон шууд харилцаат хотод 8 удаа айлчлан, хамтын ажиллагаат олон улсын хурал семинарт 2 удаа оролцож туршлага судалжээ. Дэлхийн Технополисын Холбооны 34 дүгээр ээлжит хуралд аймгийн Засаг дарга С.Насанбат хүндэт зочноор оролцож, Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлыг нээж, баярын үг хэлсэн нь Дархан-Уул аймгийн нэр хүндийг өргөсөн үйл явдал боллоо. Энэхүү хуралд 130 гаруй орны 1500 гаруй төлөөлөгчид жил бүр оролцдог уламжлалтай. Дархан-Уул аймгийн Засаг дарга болон түүний тамгын газраас энэ оны 11 дүгээр сарын байдлаар гадаад харилцааны чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг 5, олон улсын байгууллагаас санхүүжих гэрээ 3, уулзалтын тэмдэглэл 2, шинээр 3 /SECIM-2, Бичил уурхай, МСҮТөвийн засвар/ төслийг эхлүүлэн гадаад хамтын ажиллагаа, түншлэлийг нэмэгдүүлэн ажилласан байна.




2017-11-30 13:48

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд