Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сургалт зохион байгуулав

2014-06-17

Баянхонгор аймгийн ЗДТГазар тасралтгүй суралцагч байгууллага байх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд мэргэжилтнүүдийг чадваржуулах зорилго бүхий сургалтуудыг сар бүр зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрсөн Дөрөвдүгээр сард “Өрсөлдөх чадвар” сургалтыг явуулсан бол. Энэ удаад Германы олон улсын хөгжлийн агентлагийн нийгэмлэгтэй хамтарч зохион байгуулсан сургалтад аймгийн ЗДТГ-ын дарга О.Тойвгоо, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Үнэнбуян, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантулга, Хууль зүйн хэлтсийн дарга С.Баярмаа болон Тамгын газрын бүх мэргэжилтнүүд хамрагдав. Сургалтыг МУИС-ийн ОУХС-ийн багш, Доктор н.Нарантунгалаг “Институцийн эдийн засаг, ач холбогдол” , “Хэлцэл” гэж юу вэ?, “Рент”-ийн тухай ойлголт, Улс төрийн Рент ба иргэний хяналт, Бүтээмжийн удирдлага, “Кайзен”-ний тухай ойлголт, “Төсөл, төслийн ангилал, агуулга” зэрэг сэдвүүдийн хүрээнд заалаа.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 133
130 / 98%
3 / 2%
0 / 0%