Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дарханы Иргэний Танхимд ажиллав

2014-08-18

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Дэлгэрзаяа, хурлын дэргэдэх Иргэний танхимын зохион байгуулагч Н.Цээпил нар ажиллаж, Иргэний Танхимын үйл ажиллагаатай танилцав.
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хувьд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сумынхаа Иргэнийн танхимд мэдээллийн төвийн тоног төхөөрөмж худалдан авч, танхимаа засварлаж тохижуулсан байна. 2014 оны байдлаар нийт 4 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, сумын иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудаа хэлэлцжээ. Хэлэлцүүлэг уулзалт зохион байгуулахад Иргэдийн оролцоо муу байдаг тухай тэд ярьж байлаа. Иймд иргэдийг хэлэлцүүлэгт оролцуулахын тулд хэрхэн идэвхижүүлж, зар мэдээгээ хэрхэн хүргэж байгаа талаар Дархан-Уул аймгийн Иргэний Танхимаас сонирхож байв.
2014 оны эхний хагас жилд “Иргэний танхим”-ын нээлттэй хэлэлцүүлгийг 15 удаа зохион байгуулсан. Нээлттэй хэлэлцүүлэгт давхардсан тоогоор 2342 гаруй иргэд, орон нутгийн шийдвэр гаргагч түвшинд ажиллагсад болон иргэний нийгмийн төлөөлөл оролцож, иргэдийн гаргасан саналууд аймгийн ИТХ-ын тогтоол, аймгийн засаг даргын захирамж шийдвэрүүдэд тусгалаа олж байгаа талаар Дархан-Уул аймгийн аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимын ажилтан Х.Соёл-Эрдэнэ мэдээлэл өглөө. Мөн Дархан-Уул аймгийн сумдууд “Иргэний Танхимтай болж, ажил амьдралд нөлөөлөхүйц шийдвэрт иргэдийн байр, санал санаачилгыг тусгах, тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотой нээлттэй хэлэлцэн саналын мөрөөр ажил зохион байгуулж хэвшээд байгаа юм байна. Дарханд иргэдийн саналын дагуу нийтийн тээврийн үйлчилгээтэй болж, архи согтууруулах ундааны цэгийн тоог цөөрүүлж, газрын олголтын алдаатай шийдвэрүүдийг цуцлаж, айл өрхүүдийн цахилгаан хангамжийг сайжруулж, хотын дүрмээ боловсруулж байгаа гээд олон чухал асуудлуудыг шийдвэрлэсэн байна. Иргэний Танхимын гол зорилго нь орон нутгийн тулгамдсан асуудлаар шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангахад үйлчилэх явдал гэдгийг аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимын дарга Л.Гүнчин онцолсон юм.
Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимаас Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Иргэний Танхимд иргэний оролцооны гарын авлагыг хэрхэн бэлтгэсэн болон, хэлэлцүүлэг зохион байгуулах явц бэлтгэл ажлыг хэрхэн хийж байгаа талаар бүхий л мэдээллийг өгч, цаашид цахим ертөнцөд хамтран ажиллаж, бие биенээсээ суралцаж байхаар боллоо.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 133
130 / 98%
3 / 2%
0 / 0%