Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ” 45 хоногийн аяны хүрээнд авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг сурталчлах, авлига, ашиг сонирхлын зөрчил түүний хор хөнөөлийг ойлгуулах зорилгоор Их, Дээд сургууль, МСҮТ-ийн оюутнуудын дунд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний хор хөнөөл” сэдэвт дэвжээ тэмцээнийг /2017.12.02/ Залуучууд театрт зохион байгууллаа.
Тус тэмцээнд оролцохоор 6 сургууль мэдүүлэг ирүүлсэн ба ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи бизнесийн сургууль нэгдүгээр байр, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв хоёрдугаар байр, ШУТИС-ийн Дархан дахь Политехникийн коллежи гуравдугаар байрыг тус тус эзэллээ.
Сэтгэгдэл ачааллаж байна ..