Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БОЛЖЭЭ

2017-12-18 09:45
Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн захиалгаар удирдах ажилтны 10-н ажлын байранд 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдөр сонгон шалгаруулалт явагджээ. 

Энэхүү сонгон шалгаруулалтад 18-н иргэн оролцож онлайн, мэргэжлийн ур чадвар, ярилцлагын шалгалтыг өсөн байна. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргa; Шарын гол сумын засаг даргын тамгын газрын дарга; Хонгор сумын засаг даргын тамгын газрын дарга; Хонгор сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга; аймгийн Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга; аймгийн Эрүүл мэндийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн дарга; Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын үйлчилгээний тасгийн дарга; аймгийн Музейн захирал; Орхон сумын Эрүүл мэндийн төвийн дарга; аймгийн Орхон сумын соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тус тус нийтэд зарлан сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна.



2017-12-18 09:45

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд