Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАН, УЛААН-ҮД ХОТЫН УДИРДЛАГУУД “ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-ИЙГ ҮЗЭГЛЭЛЭЭ

2017-11-14 15:27

Дархан хот, Улаан-Үд хотуудын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Улаан-Үд хотын соёлын өдрүүд-2017” арга хэмжээ өнөөдөр /2017.11.14/ эхэлж байна. Хотуудын уламжлалт хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ шатанд гаргах, хамтын нөхөрлөлд тулгуурласан түншлэлийг улам бүр хөгжүүлэх зорилготойгоор энэ удаагийн соёлын өдрүүд явагдаж байна. 
Энэ ч утгаараа Дархан, Улаан-Үд хотуудын удирдлагууд харилцан тохиролцож хамтын ажиллагааг өргөжүүлэх салбаруудыг тогтон, харилцан ойлголцлын санамж бичгийг Аймгийн Засаг дарга Сундуйжавын Насанбат, Улаан-үд хотын Захирагч Александр Михайлович Голков нар үзэглэсэн юм. Энэхүү харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар Дархан, Улаан-Үд хотын хоорондын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч эдийн засаг, нийгэм соёлын хөгжилд тодорхой ахиц дэвшил гарах давуу талтай юм. 
Санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат хэлсэн үгэндээ “Энэ удаагийн Улаан-Үд хотын соёлын өдрүүдийн арга хэмжээ нь манай хоёр хотын эдийн засаг нийгэм соёлын бүхий л салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж хоёр хотын ард түмний хооронд илүү дотно нөхөрлөлийг зузаатгах боломжийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.” гэдгээ илэрхийлж байсан юм. 
Хоёр хотын ах дүүсэг найрамдалт хамтын ажиллагааны 50 жилийн түүхийн алтан хуудас дахин нэг шинэ түүхээр баяжлаа.

 


2017-11-14 15:27


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд