Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖИЛЧИН АЛБАН ХААГЧДАД ШИНЭЧЛЭН БАТАЛСАН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТАЛААР СУРГАЛТ ХИЙВ

2017-11-20 10:49
  Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулж буй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ” 45 хоногийн аяны хүрээнд сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх 4 ажлын хэсэг 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. 
       Тус ажлын хэсэг нь 108 аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилчин, албан хаагчид, тодорхой ажил эрхлээгүй залуучууд, зорилтот бүлгийн иргэд, оюутан сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор шинээр болон шинэчлэн баталсан хууль тогтоомж болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, авилгатай тэмцэх чиглэлээр сургалт зохион байгуулах, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөр удирдамж, хуваарийн дагуу  ажиллаж байна. 
Тухайлбал /2017.11.17/ Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Хуульзүйн хэлтэс, Дархан-Уул аймгийн Анхан шатны шүүх, Прокурорын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамтран шинээр батлагдсан хуулиудын талаар сургалтыг АЙМГИЙН Эрүүл мэндийн газрын ажилчин албан хаагчдад болон Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагчдад зохион байгууллаа. Сургалтад Эрүүл мэндийн салбарын 60 гаруй ажилтан хамрагдлаа. 
ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ аяны хүрээнд Өнгөрсөн хугацаанд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Авлигын эсрэг хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Хүүхдийн эрхийн тухай ,Хүүхэд хамгааллын тухай хууль болон бусад шинээр батлагдан гарсан хуулиудаар 54 аж, ахуй нэгж байгууллагын 3659 иргэд, ажилтан албан хаагчдад сургалтыг ажлын хэсгүүд явуулжээ. Сургалтад нийтдээ 108 аж ахуй нэгж байгууллага хамрагдах аж.


2017-11-20 10:49


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд