Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хэлмэгдэгсэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, 1000 зул өргөнө

2014-09-08 16:09
    Монгол Улс жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж ирснээс хойш 19 жил болж байгаа аж. Харин улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажиллагаа 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс эхэлж, энэ хугацаанд 30 мянга гаруй иргэний нэр төрийг сэргээж, цагаатгажээ.
    Дархан-Уул аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн өдрөөр дараах арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна.
  Хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн арга хэмжээг Хараагийн Дарь эх ламын Гэцог даржаалин хийдэд зохион байгуулж, хэлмэгдэгсэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, ном хуруулахын зэрэгцээ 1000 зул өргөх юм байна. Мөн үеэр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос 2013-2014 оны үйл ажиллагааныхаа тайланг танилцуулж, хэлмэгдэгсэдийн үр хүүхэд ар гэрийнхэний санал хүсэлтийг сонсоно.



2014-09-08 16:09

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд