Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ҮНДСЭН ТОСГОН”-ЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ДАГУУ БАРИЛГЫН АЖЛЫГ 2018 ОНЫ 4 ДҮГЭЭР САРД ЭХЛҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ

2017-12-15 17:32
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд Үндсэн тосгоны дахин төлөвлөлтийн ажлын хэсгээс “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг буулгах, дахин төлөвлөн барилгажуулах тухай”  асуудлыг оруулж танилцуулав.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах тухай” асуудлыг хэлэлцэж, Үндсэн тосгон буюу Дархан сумын 4 дүгээр багийн 2-5 дугаар брак байрууд, 5 дугаар багийн 42, 43, 46-49, 50, 6 дугаар багийн  56-63 дугаар брак байрууд буюу нийт 19 ширхэг брак байруудыг дахин төлөвлөлтөд оруулахаар  шийдвэрлэж, тогтоол гаргасан.
Эхний ээлжид 3 байрыг дахин төлөвлөлтөд оруулах бөгөөд эхний ээлжид аймгийн Засаг дарга, газар болон үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчид нь 3 талт гэрээг байгуулж, мөн төслийн үйл явцыг хянах, гомдол санал хэлэлцэх нөхөн олговрыг тогтоох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хяналтын хороог байгуулан ажиллах юм. 
Дахин төлөвлөлт хийх төлөвлөгөөний дагуу төслийн эхний шатанд хийгдсэн зөвшилцлийн загвар зурагт үндэслэн барилга байгууламжийн иж бүрэн зураг төслийг тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар хийлгэж улсын магадлалаар баталгаажуулах, батлагдсан төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу барилга угсралтын ажлыг эхлүүлж графикийн дагуу гүйцэтгэн ашиглалтад оруулах, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэхэд иргэд түр суурьших орон сууц руу нүүх шаардлагатай бөгөөд түр орон сууцаар төсөл хэрэгжүүлэгч хангах, төсөл хэрэгжүүлэгч  газар болон үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийг төлөөлөн эрхийг шинээр бүртгүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажлуудыг хийхээр төлөвлөжээ. 


2017-12-15 17:32

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд