Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу "ЦАЛИНТАЙ ЭЭЖ" хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна

2018-01-04 10:24

УИХ-аас 2017 оны зургаадугаар сард Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд зөвхөн хүүхдээ гэртээ асарч байгаа эхчүүдэд л сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгох юм. Харин ажилдаа орж байгаа 0-3 насны хүүхэдтэй эхэд олгохгүй юм. Хөтөлбөрт хамрагдсан эцэг, эх тэтгэмж авахдаа ямар материал бүрдүүлэх вэ? Үүнд:

Тэтгэмжид хамрагдах хүсэлтэй эхчүүд:

Оршин суугаа газрынхаа сум хороо, дүүргийн халамжийн ажилтанд өөрийнхөө тэтгэмжид хамрагдах хүсэлт

Орон нутагт оршин суудаг бол засаг даргын тодорхойлолтыг хавсаргана.
Эхнэр болон нөхрийнхөө аль нэг нь нас барсан эсвэл, шүүхээр эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан шийдвэрийг хавсаргах ёстой бөгөөд өөрийн оршин суугаа сум хорооны халамжийн ажилтанд дээрх материалыг өгнө.
Өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмж улиралд 240 мянгыг олгох учраас эхний улиралд ирэх оны гуравдугаар сараас эхлэн олгож эхэлнэ.

Харин Ихэр хүүхдийн тэтгэмжид хамрагдах хүсэлтэй бол:
Ихэр хүүхэд тус бүр сая, сая төгрөг авах бөгөөд гурав буюу түүнээс дээш ихэр хүүхдэд хүүхэд тус бүрт гурван сая олгоно. Тухайлбал, хоёр ихэр хүүхэд төрүүлсэн ээж хоёр сая төгрөг авна. Хэрэв гурван ихэр хүүхэдтэй болбол есөн сая төгрөг авна гэж ойлгож болно.

Тэтгэмжид хамрагдах хүсэлтэй эх:

Оршин суугаа газрынхаа аймаг, сум хороо, дүүргийн халамжийн ажилтанд өөрийнхөө тэтгэмжид хамрагдах хүсэлт,

Орон нутагт оршин суудаг бол засаг даргын тодорхойлолтыг хавсарган бүрдүүлж өгнө.

0-3 насны хүүхдээ гэртээ асарч буй эхчүүд:

0-3 насны хүүхдээ гэртээ асарч буй эхэд сар болгон 50 мянган төгрөг олгохоор болсон. Уг тэтгэмжийг сар бүрийн 20-нд олгох бөгөөд тэтгэмжид хамрагдах хүсэлтэй эх:

Оршин суугаа газрынхаа сум хороо, дүүргийн халамжийн ажилтанд өөрийнхөө тэтгэмжид хамрагдах хүсэлт,

Орон нутагт оршин суудаг бол засаг даргын тодорхойлолтыг хавсарган бүрдүүлж өгнө.
Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-т заасны дагуу “хүүхэд асрах чөлөөтэй” гэсэн тушаалын хуулбараа авчирч өгөх хэрэгтэй. Хүүхэд нь 0-3 насных байлаа ч ажилдаа орсон ээжүүдэд энэхүү тэтгэмж хамаарахгүй. Харин ажил эрхэлдэггүй эхчүүдийн хувьд тийм зүйл шаардлагагүй. Хуулийн хэрэгжилт нь 2018 оны 1 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн тул энэ сардаа багтаж материалаа аваачиж өгөх ёстой юм.


2018-01-04 10:24

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд